Сэрэмжлүүлэг: Ой найман сартай хүүхэд резинен чихрэнд хахаж нас баржээ

10/02/2020 594

Архангай аймгийн Өлзийт суманд хоёрдугаар сарын 7-ны өдрийн 07.30 цагт гэртээ чихэр идэж байсан ой найман сартай хүүхэд хахаж нас барсан хэрэг гарсан байна. Хэргийн газарт хуулийн байгууллагынхан очиж шалгахад, ой найман сартай Э нь гаднаа харагдах ил гэмтэл шархгүйгээр нас барсан байжээ.

Урьдчилсан байдлаар, гэртээ байсан хүүхэд резинен чихэр идэж байгаад хоолойд нь тээглэж, улмаар хахаж нас барсан гэх дүгнэлтэд хүрсэн байна. Уг хэргийг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг бага насны хүүхдийг байнгын хараа хяналтад байлгах, хүүхдэд аюул учруулж болохуйц ахуйн хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ

Ө.Дүүрэнбаяр эхний барилдаандаа ялагдлаа | DAAM.MN

Токио 2020 олимпын наадмын нээлтэд Монголын Улсын төрийн далбааг барин алхсан ОУХМ Ө.Дүүрэ

30/07/2021

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна | DAAM.MN

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна.Тодруулбал: өчигдөр тэрээр то

30/07/2021

Цахим орчин дахь аюулгүй хэрэглээ нэртэй цахим сургалт боллоо | DAAM.MN

Дэлгэцийн донтолт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдийн ой

30/07/2021