
Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн” хилийн боомтод нүүрс тээвэрлэлтийн 50 компани үйл ажиллагаа явуулдгаас өнөөдрийн байдлаар 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэж байна.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг Хятадын хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 25-наас 27-ны хооронд түр хааж, 28-наас цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш хоёрдугаар сарын 6-ныг хүртэл хоёр орны 1349 зорчигч, 843 тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлжээ.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Шивээхүрэн боомтод онц халдварт өвчин гарах үеийн ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г шинэчлэн баталсан бөгөөд боомтын нөхцөл байдал болон зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтэрсэн тухай мэдээг хоёр цаг тутамд өгч, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгаан байна.