Тэмээчин Н.Байгалмаа Налайх дүүрэгт гэртэйгээ шатаж харамсалтайгаар нас баржээ | DAAM.MN

16/05/2021 11189

Тэмээчин Н.Байгалмаа өнөөдөр зуурдаар нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ мэдээлэл үнэн ажээ. Тэрбээр Тэрэлжийн орчимд шинэ гэрээ бариад, шөнө дунд гэртэйгээ шатаж нас барсан байна.

Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт 2021.05.16-ны өдрийн 01:18 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очиход иргэн Н.Байгалмаагийн таван ханатай гэр шата ж байсныг таван минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Н.Байгалмаа /33 настай, эмэгтэй/ өртөж нас барсан , цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчээр ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Талийгаач бүсгүй хамгийн сүүлд цахим хаягтаа гэр барьж буй талаар дараах постыг оруулжээ:

Шинийн гурваны өдөр бор өргөөгөө шинэ буйранд нь бариад, Муурын байшингийнхаа суурийг цутгаж амжууллаа…
Шинэ төлийн уурагны баяр хийж энэ 2 өдөрт манай ураг удам халуун баяр их хөдөлмөр дүүрэн байлаа…
Ээж минь идээлж бэлтгэх арьсаа наранд хатааж,Энэ хаврын цагаан идээний дээж малын буян хишиг ам тосодсон сайхан өдрүүд байнаа….
Хашаандаа сайхан амьдрах ажил үүгээр амжилттай эхэллээ…
Маш их хөдөлмөрлөдөг, халуун хайраар үрсүүддээ үргэлж тэтгэж байдаг эжийдээ мөргөмүү…😍🥰🥰
Жич нүүгээгүй шүү ккк…Угаасаа ойрхон хөдөө малтай амьдардаг хэдийнхээ хашаанд өөрийн Монгол гэртэй юмаа .
Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

 

Холбоотой мэдээ

Р.Булгамаа: Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд алга уу | DAAM.MN

Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд байна уу Төрийн ордоны баруун талы

22/06/2021

Нийслэлийн гудамж, талбайн шарилжийг цэвэрлэж байна | DAAM.MN

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уламжл

22/06/2021

Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал таван жил тутамд олгох хуулийг дэмжсэнгүй | DAAM.MN

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд

22/06/2021