Завхан аймагт Хятад вакцин хийлгэсэн иргэн А дөрөв хоногийн дараа НАС БАРЛАА | DAAM.MN

17/05/2021 32737

Завхан аймгийн Завханмандал суманд иргэн А хятад вакцин хийлгэж дөрөв хоногийн дараа нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач 47 настай бөгөөд сумын Эрүүл мэндийн төвд коронавирусийн эсрэг Версолл вакциныг энэ сарын 10-нд хийлгэсэн юм байна. Ингээд вакцин хийлгэсний хоёр хоногийн дараагаас бие нь өвдөж, улмаар хөдөө гэртээ очиж ямаа самнаж сууж байгаад амьсгал хураажээ.

Талийгаачийн ар гэрийнхэн нь эрүүл саруул байсан хүн вакцин хийлгээд бие нь муудаад нас барчихлаа гэсэн гомдолтой байгаа юм байна. Ар гэрийнхний хэлж буйгаар “Бие нь эрүүл саруул байсан. Нэг ч удаа эмнэлэг орж тариа тариулж байгаагүй. Харин коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин хийлгээд дөрөв хоногийн дараа нас барчихлаа. Суурь өвчин байгаагүй.

Вакцин хийлгэсний маргааш өглөө нь талийгаач “Бие сульдаад ядраад байна. Миний бие нэг л биш байна. Вакцинаас болов уу яав” гэж хэлж байсан. Үнэхээр гомдолтой байна” гэв.

Талийгаач тухайн өдөр гэр бүлийнхэнтэйгээ хөдөө ямаагаа самнахаар явжээ. Өдөртөө ямаагаа самнаад орой сумын төвд ирэх байсан ч харамсалтай хэрэг болжээ. Тэрээр ямаагаа самнаж сууж байгаад суугаагаараа амьсгал хураажээ. Эмнэлгийн тусламж авч чадаагүй юм байна.

Талийгаачийн цогцсыг аймгийн шүүх шинжилгээний хүмүүс ирээд аваад явсан бөгөөд цогцост нь задлан шинжилгээ хийсэн байна. Урьдчилсан байдлаар шинжилгээ авахад талийгаачаас коронавирус илрээгүй байна. Харин нарийн мэргэжлийн эмч нар “Уушгинд нь өөрчлөлт орсон байна” гэж хэлжээ. Гэхдээ нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна.

Дашрамд дуулгахад нялх хүүхэдтэй эмэгтэй вакцин хийлгээд нэг хоногийн дараа нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ асуудлаар албаныхан тайлбар өгсөн байсан. Талийгаач архаг хууч өвчтэй байсан учраас нас барсан гэх дүгнэлтийг гаргасан байсан юм.

харин Эрүүл мэндийн яамнаас бол вакцин хийлгээд 30 минутын дараа биед ямар нэгэн урвал өгч, үхэлд хүргэх аюултай. Харин вакцин хийлгэснээс хэд хоногийн дараа нас барж байгаа бол вакцинаас болсон гэж үзэхгүй. Өөр архаг хууч суурь өвчтэй байсан хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрэхийг үгүйсгэхгүй гэсэн тайлбарыг өгсөн байгаа юм.

Холбоотой мэдээ

Коронавирусээр өвчилсөн хэвтэн эмчлүүлэгчдийн 221 иргэний биеийн байдал маш хүнд байна | DAAM.MN

Эрүүл мэндийн яам болон Засгийн газраас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өгсөн

22/06/2021

Cүүлийн 24 цагт 2231 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа | DAAM.MN

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар  УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

22/06/2021

Шинжилгээний цэгүүдэд иргэд халдварт өртөх эрсдэл өндөр байна | DAAM.MN

Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр хандах цэгийн тоо багасч байгаа тухай иргэд хэлж байна. Улаан

21/06/2021