Хорт хавдраар ээжийгээ алдсан хоёр бяцхан зүрх айлын хашаа дамжин явах бус байртай болжээ | DAAM.MN

17/05/2021 367
Сайхан мэдээ дуулгая❤
Та бүхнийхээ дэмжлэгээр нөгөө хоёр дүүгээ Вива сити хотхонд 30.3мкв 1 өрөө байртай болголоо. Ээжийгээ хавдартай байхад ажил хийж эм тариаг нь залгуулдаг байсан ажилсаг хүү О.Баяншанд, эмнэлэгт сахиж өдөр шөнөгүй асардаг байсан хэрсүү охин О.Буяншанд нар айлаас айлын хашаа дамжин амьдардаг бсан үе нь дурсамж болон үлдэж өнөөдрөөс эхлээд өөрийн гэсэн өмч хөрөнгө амьдрах орон сууцтай боллоо. Өчигдөр талийгаачийн 49 хоног нь дууссан ба өнөөдөр хоёр дүүдээ байрных нь түлхүүрийг гардуулж өглөө. Хандивын аян эхлүүлснээс хойш нийт 48.4 сая төгрөг цугласнаас орон сууцыг 45 саяар худалдан авсан. Үлдсэн 3.4 саяар засвар болон айл гэр болоход шаардлагатай бусад эд зүйлс худалдан авч зарцуулсны дараа үлдэгдлийг 2 дүүд өгнө. Хандивын аян эхлүүлснээс хойш талийгаачийн талаас хамгийн их түшиг тулгуур болж данс тооцоог хариуцлагатай найдвартай барьж тусалсан бэр эгч А.Сувдаа, хоёр дүүгийн сургуулийн хамт олон, багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөл, Даваадулам эгч, Амарбаяр, Мишка, Экү, Амарболд, Хангал нартаа хандивын аяны хугацаанд хамгийн сайн тууштай хамтрагч нар минь байсанд баярлалаа. Мөн Аавуудын группын админ Цэндээ болон группын бусад гишүүддээ, Playhouse хэрэгцээт барааны группын админ Энхжаргалдаа, 1 сарын цалингаа хандивлаж бусдыг уриалж өгсөн УИХ гишүүн Т.Доржханд, дүүргээс хамаарах бүхий л тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн ХУД Засаг дарга Ж.Алдаржавхлан, Г.Батсайхан, зохиолын дуучин Амартүвшин, Масс ТВ, NTV, TV9, Tovch mn болон ХАМГИЙН ГОЛ НЬ ХАНДИВЫН ГАРАА ХАРАМГҮЙ СУНГАСАН НИЙТ МОНГОЛЫН АРД ТҮМЭНДЭЭ ОНЦГОЙЛОН маш их баярлалаа.
Хоёр дүү цаашид хэрхэн амьдрах вэ гэж та бүхэн бодож буй байх. Бид байнгын тогтмол харилцаатай байж эргэж тойрч тусална. Мөн ээжийнх нь төрсөн ах (нагац) хамтран амьдарч амьдралын зардлыг нь хариуцна. Тогтсон ажил төрөлтэй 60 дөхсөн насны ах байгаа. Мөн вива сити хотхоны СӨХ О.Баяншандыг насанд хүртэл төлбөр авахгүй байхаар шийдэж СӨХ-н төлбөрийг тэглэсэн.
Иргэдээс дараа нь орон сууцыг нь зарчихвий, үрчихвий гэж хүмүүс их санаа зовж одоо ч анхааруулсаар байна. Бид хандивын аян эхлэхэд анхаасаа хэлж байсанчлан О.Баяншандыг 18 нас хүртэл орон сууцны гэрчилгээг зарах, хөдөлгөх боломжгүйгээр барьцаалбар хийж түгжиж байгаа. Нагац ах ч өөрөө нас тогтсон найдвартай байрын хүн байна лээ дээ. Гэхдээ нийт ард түмний хандив учраас зайлшгүй хариуцлагатай хандаж хоёр дүүг насанд хүртэл нь барьцаалбар тэмдэглүүлнэ.
Нийгмийн ажил хийхэд туслаад нэмэргүй хүмүүс, туслачихсан байхад өөрсдийгөө аваад явчихаар хүмүүс гэж хоёр янз байдаг юм билээ. Энэ хоёр хүүхэд бол энэ тусыг хүргэчихсэн байхад цаашдаа өөрсдийгөө аваад явчихаар арчаатай, хүмүүжилтэй, хандлага зөвтэй өсөн дэвжих хөөрхөн хүүхдүүд байна лээ. Ээж нь хоёр хүүхдээ тэнгэрээс хараад бага ч гэсэн санаа нь тайвширч байгаа байхдаа. Туслаж дэмжсэн та бүхэндээ аз жаргал сайн сайхныг хүсье
Б.Мөнхцэлмэг

Холбоотой мэдээ

“Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг 38 дахь жилдээ зохион байгууллаа | DAAM.MN

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан Аймгийн иргэдийн хурлын даргын ивээл дор “Гал то

14/06/2021

WLPGA буюу Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбооноос Монгол Улсыг онцлов | DAAM.MN

Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Түлшний Холбоо (WLPGA) нь шингэрүүлсэн хийн түлшийг түгээдэг аж ахуй нэгжү

11/06/2021

Төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд багачуудад “Голомт” банк амьдрал бэлэглэж дэмжин ажиллаж байна | DAAM.MN

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн дэмжи

08/06/2021