Монгол Улсын хүн амын тоо 2031 он гэхэд дөрвөн саяд хүрнэ гэж тооцжээ | DAAM.MN

18/05/2021 82

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн”-г танилцууллаа.

Тооллогын дүнг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулав.

Энэхүү тооллогын бэлтгэлд ажил болгож байшин, орон сууцны тооллогыг 2019 онд явуулсан байна. Уг тооллогоор нийт өрхийн орон сууцны нөхцөл, орон сууны насжилт зэргийг тодорхой болгож чаджээ.

2020 оны тооллогын үр дүнгээс:

Монгол Улсын нийт хүн ам 3,296,866. Үүнээс Монгол Улсын нутагд дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо 3,197,020. Гадаад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа иргэдийн тоо 122,301 байна.

ҮСХ-ноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын хүн амын тоо 2031 он гэхэд дөрвөн саяд хүрнэ гэж үзсэн.

Тооллогын үр дүнгээс нийт хүн амыг нас, хүйсээр нь ангилбал, нийт хүн амын 56.6 хувь нь 18-59 насны, 18-наас доош, 59-өөс дээш насныхны хүн амд эзлэх хувь 55.3 хувь байна. Өөрөөр хэлбэл, хүн ам зүйн ачаалал 55.3 хувьд хүрсэн байна.

Хүн амын дундаж нас 27.9.

Нийт хүн амын 32 хувь нь хөдөө, 68 хувь нь хот сууринд амьдарч байна. Эндээс нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатарт амьдардаг гэсэн судалгаа гарсан.

Гадаадад байгаа 122,301 хүний 34.2 хувь нь сурах, 20.6 хувь нь ажиллах зорилготой явжээ.

Нийт өрхийн тоо 897,427 мянга байгаа бол үүнээс 60.9 хувь нь байшин, орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Үүнд дотор орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь, гэрт амьдагдаг өрхийн тоо 342,409 байна.

Өрхийн байдлаар нь авч үзвэл нийт өрхийн 15.4 хувь нь ганц бие, 59.8 хувь нь ам бүлээрээ, 22.7 хувь нь нийлмэл буюу садан төрлийн холбоотой, 2.2 хувь нь хоорондоо ураг төрлийн хамааралгүй өрхөөр бүртгэгджээ.

Холбоотой мэдээ

Р.Булгамаа: Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд алга уу | DAAM.MN

Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд байна уу Төрийн ордоны баруун талы

22/06/2021

Б.Энхбаяр: Ковидийг зарим дарга нар авилга, албан тушаалаа ахиулах, баяжих сэдэл, дадалтай болж | DAAM.MN

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөл

22/06/2021

С.Энхболд: Өмнө нь нэг хүний тариф дөрвөн сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон | DAAM.MN

Бид ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах хөнгөлөлтийг эдлэх болом

22/06/2021