Х.Нямбаатар цахилгаан гаваа мартаж, иргэдээ нэг их наядын камераар тандана | DAAM.MN

18/05/2021 111

МАРТАХ ТЕХНОЛОГИ: ХЭРЭГЖҮҮЛЖ АМЖААГҮЙ “ЦАХИЛГААН ГАВ”-НЫ ҮЛГЭРИЙГ “КАМЕРЖУУЛАХ” ҮЛГЭРЭЭР СОЛИНО-

2020 оны наймдугаар сард БНХАУ-аас цахим гав оржуулж анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд зүүх ял оногдуулахаа мэдэгдэж байв. Эл ажилд 6,5 тэрбумыг төсөвлөөд байсан. Гэтэл нийгэм даяар шүүмжилж, хэрэгжиж эхлээгүй шийдвэр сураг алдарсан. Хууль зүйн сайд ч эл шийдвэрээ мартаж.

Харин Х.Нямбаатар сайд “цахим гав хэрэглэж шийтгэх ажлаа больж, оронд камержуулах ажил хийгдэх” тухай шинээр мэдэгдэв. Өмнөх ярьснаа ажил хэрэг болгож амжаагүй байж дараачийн ажил ярьчихсан суух.

-МӨНГӨӨР ЗОДОХ ТЕХНОЛОГИ: АМНЫ ЗОРГО ба УЛСЫН ТӨСВИЙН АРАВНЫ НЭГ

Улсын данс улаан байна. Гэвч МАН мөнгөтэй байна. Улс даяар 60 мянган камер суурилуулах ажлыг нэг их наядаар хийнэ гэж дуугарч чадаж байна. Талыг нь ААН-үүдээр ойр орчмыг нь камержуулах замаар шийдэж талыг нь зээл тусламжаар ч хамаагүй хийнэ гэнэ.

Өөрөөр хэлбэл, Хятадын буцалтгүй тусламж 30 сая ам.доллар, БНСУ-ын 14.8 сая ам.долларыг ашиглана гэв. Мөн “Жил бүр камерын ашиглалт, арчлалт хамгаалалтын урсгал зардлыг улсын мөнгөнд дарамт учруулахгүйгээр торгуулийн орлогоор зохицуулна” гэж буй. Нэг ёсондоо иргэдээ торгож, торгосон мөнгөөрөө иргэдээ хянана. НЭГ ИХ НАЯД гэдэг бол улсын төсвөө арав хуваасны нэг. Асар их мөнгө. Хэдэн арван үйлдвэр, зуу зуун эмнэлэг, мянга мянган цэцэрлэг барих мөнгө.

-ХЯТАД ТЕХНОЛОГИ: ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЭРИЙН ДОР ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИНӨ-

Хурдны зам, дэлгүүр, банк, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар зэрэг хүн олноор хөлхдөг тодорхой цэгүүдэд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж хэрэгтэй нь хэрэгтэй. Камерын хяналтыг сайжруулах нь гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд чухал. Гэвч булан тохой бүрт, айл болгоны гадаа улсын төсвийн аравны нэгийг зарцуулан байж хэт олноор суурилуулах хэрэг үгүй. Иргэдийг мөрдөж мөшгих, хяналт тавих, хувийн мэдээлэлд халдах эрсдэл үүснэ. Хүний эрхийг хамгаалах нэрийдлээр хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг, товчхондоо. Тагнах, чагнах хэрэгсэл болгоод хүний эрх чөлөөнд халдах вий. Харлуулдаг, шантаажилдаг арга болчих вий. Хүний мэдээллийг буруугаар ашиглаж болох айхтар үр дагавар дагуулахыг сайдтан бодож үзсэн үү. Бодож үзсэн бол бүхэлд нь биш шаардлагатай чухал хэсгүүдээ камержуулна гэж дуугарах байв.

Холбоотой мэдээ

Р.Булгамаа: Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд алга уу | DAAM.MN

Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд байна уу Төрийн ордоны баруун талы

22/06/2021

Б.Энхбаяр: Ковидийг зарим дарга нар авилга, албан тушаалаа ахиулах, баяжих сэдэл, дадалтай болж | DAAM.MN

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөл

22/06/2021

С.Энхболд: Өмнө нь нэг хүний тариф дөрвөн сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон | DAAM.MN

Бид ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах хөнгөлөлтийг эдлэх болом

22/06/2021