Зорилтот бүлгийн бичиг баримтгүй 85 хүний иргэний үнэмлэхийг хэвлүүлсэн 300,000 төгрөгийг олгоно | DAAM.MN

18/05/2021 157

Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан. Энэхүү мөнгийг зорилтот бүлгийн бичиг баримтгүй иргэдэд хэрхэн олгох талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа тайлбар өгчээ.

Тэрбээр “Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, нэг ч хүнийг орхигдуулахгүйн тулд салбар дундын ажлын хэсэг байгуулж МУЗН, УБЕГ, Гааль, татвар, мэдээллийн төв болон манай байгууллагууд хамтарч Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдэд түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа гурван төрийн бус байгууллага, төвлөрсөн хоёр хогийн цэгт ажилладаг зорилтот бүлгийн 313 иргэний бичиг баримттай, арилжааны банкны данстай эсэх талаар судалгаа мэдээлэл авч ажилласан.

Үүнээс УБЕГ-т бичиг баримтжуулахаар 134 иргэний  мэдээллийг хүргүүлсэн. Үүнээс 85 хүний иргэний үнэмлэхийг хэвлүүлэн олголоо. Одоо дансжуулна.

Үлдсэн 49 иргэний хувьд хаягийн болон бусад зөрчилтэй, мөн Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг зогсоосон тул сонгууль дууссаны дараа бичиг баримтжуулах ажил үргэлжлэх юм.

Иргэн та 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмжээ аваагүй бол Ибаримтын цахим хуудсаар олголтоо шалган мөн хуудсаар хүлээн авах өргөдөл гаргаарай” гэв.

Холбоотой мэдээ

Р.Булгамаа: Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд алга уу | DAAM.MN

Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд байна уу Төрийн ордоны баруун талы

22/06/2021

Б.Энхбаяр: Ковидийг зарим дарга нар авилга, албан тушаалаа ахиулах, баяжих сэдэл, дадалтай болж | DAAM.MN

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөл

22/06/2021

С.Энхболд: Өмнө нь нэг хүний тариф дөрвөн сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон | DAAM.MN

Бид ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах хөнгөлөлтийг эдлэх болом

22/06/2021