Амай: Зогсолтгүй үргэлжилж байгаа уламжлалын цаг тооллыг коронавирус гацааж чадахгүй

10/02/2020 520

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирстэй холбоотой асуудлаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж Сар шинийн баярыг энэ удаад цуцлах саналтай байгаагаа илэрхийлсэн. Харин түүний энэхүү саналыг Монгол Бадарчин Амай буюу Ж.Золбаяр эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Тэрээр “Сайд аа! Цагаан сарыг цуцалж огт болохгүй! Дайн дажин, гаднын түрэмгийлэл, төрийн тэргүүн таалал төгссөн үетэй давхцаж байсан ч зогсоолгүй, тэмдэглэсээр, золгосоор ирсэн юм шүү.

1. Зогсолтгүй үргэлжилж байгаа уламжлалын цаг тооллыг коронавирус гацааж чадахгүй.
2. Жилийн төгсгөлд ахмадуудаа эргэж, өргөлөө өгч, ураг төрөлтэйгөө уулзаж, ургийн байдлаа хэлэлцэж, сайн амарч, сайн хооллож, шинэ жилээ угтдаг чухал үйл.
3. Бий болсон нөхцөл байдалд тохирсон шинэ шийдэл олох нь өв уламжлалаа ёсчлон дагадаг, арга билгийг эрхэмлэдэг эртний нүүдэлчин соёл иргэншлийн гол чадвар шүү дээ.
Онлайн золголтод шилжиж, удаан уулзаагүй хүмүүстэйгээ видеогоор золгох шинэ бөгөөд дэвшилтэд технологийн давуу талыг улс даяараа хэрэглэж үзэх. Бас Цагаан сараар ахмадууддаа талархаж явдгаа илэрхийлэн мобайл банкаар золголтоо илгээх… Уламжлалыг зогсоож огт болохгүй!” хэмээсэн байна.

Холбоотой мэдээ

АНУ-ын гимнастикийн тамирчин Байлз олимпын тэмцээнийг орхилоо | DAAM.MN

Олимпын дөрвөн алтан медальтай АНУ-ын гимнастикч Саймон Байлз өчигдөр орой багийн аварга ш

28/07/2021

Өнөөдөр манай улсын таван тамирчин өрсөлдөнө | DAAM.MN

Өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөх юм б

28/07/2021

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд | DAAM.MN

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 18 цэгт 28 багийн 184 эмч, ажилтан ажиллаж, 8740 иргэн

28/07/2021