Төв талбай дээр өөрийгөө шатаасан иргэний хэргийг хаажээ | DAAM.MN

18/05/2021 165

Хоёрдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж, шатаасан хэрэг гарсан. Амиа егүүтгэсэн иргэний хэргийг хааж шийдвэрлэсэн байна:

Тус газар явсан иргэд “Намайг харж байгаарай” гэж хэлээд өөр дээрээ бензин асгаж шатаасан гэдэг. Яг үйл явдал болоход Сүхбаатарын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч түргэн шуурхай очсон ч харамсалтай нь гал бага хугацаанд авалзаж тус албан хаагч мөн хөнгөн түлэгдсэн байдаг. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаа, Эрүүгийн мөрдөн байцаах албатай хамтран шалгалт явуулсан байдаг. Камерын бичлэгийг нотлох баримтаар бэхжүүлж, ойр орчимд байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авсан аж.

Амь хохирогчийн биеэс нь 1987 онд төрсөн Э гэх хүний бичиг баримт гарч ирсэн байдаг.

Ерөнхийлөгч Х.Баттулга /2021.02.08/ Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Дотоодын цэргийн командлагч бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нартай уулзаж, иргэн Э харамсалтайгаар амь насаа алдсан явдлыг яаралтай шалгаж, учир шалтгааныг нэн даруй олж тогтоохыг даалгасан байдаг.

Холбоотой мэдээ

Ц.Анандбазарын хэргийг өмгөөлдөг тойрон хүрээлэгч нар тушаал дэвшсээр | DAAM.MN

Одоогоос нэг сар орчмын өмнө Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны 1-р х

22/06/2021

Өнгөрсөн хоногт хүүхэд өртсөн осол хоёр бүртгэгджээ | DAAM.MN

Өнгөрсөн хоногт хүүхэд өртсөн осол хоёр бүртгэгдсэн байна Өнгөрсөн хоногт Тээврийн цагдаагийн албан

22/06/2021

Баригдаж буй барилгын 6 дугаар давхраас цогцос олджээ | DAAM.MN

Баригдаж буй барилгын 6 дугаар давхраас цогцос олджээ Улаанбаатар хот, Баянгол дүүргийн

19/06/2021