Ц.Нямдоржийн хүсээгүй хурим | DAAМ.MN

18/05/2021 274

Клабхаус өчигдөр 1.8 мянган хүн цугларсан томхон хэлэлцүүлэг өрнөв.  Өрөөний нэр нь “С.Зоригийн аллага, хэргийн өрнөл. Ц.Нямдорж юу хийгээд байна вэ. Баабарын гаргалгаа”.  Сонирхолтой, анхаарал татсан олон асуултад нийтлэлч Б.Баабар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, хуульч Б.Мэргэн, Э.Бат-Үүл баатар зэрэг олон  хүн тайлбар, гаргалгаа хэлсэн. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж олон хүн шоронд хийсний нэг нь журмын нөхөр Н.Энхбаяр болох тухай ч тэнд яригдав.

Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр их эртний найзууд. Н.Энхбаярыг урт шар дээлтэй байх үед тэд хамтдаа хаан, заан шиг явж байсан үе бий.

“Ц.Нямдорж над дээр нүдэндээ нулимстай олон удаа орж ирж аврал гуйж байсан” гэж Н.Энхбаяр ярьдаг.  Хоёр жилийн өмнө  “МАНАН бүлэглэл анх байгуулагдахад Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар орж ажилласан. Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа хууль засч, Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтоосон. Үнэн хэрэгтээ Ц.Нямдорж Татварын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг  ч засаж явсан хүн. Сонгуулийн хуулийг засч сонгуулийг будлиантуулж, Татварын хуулийг засч хувийн компаниудтай ямар нэгэн тохиролцоо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг одоо шалгах хэрэгтэй. Ц.Нямдорж 1992 оноос хойш тасралтгүй УИХ-д сонгогдож байна.  Тэр өнөөдөр ЖДҮ-чдийг хамгаалаад сууж байна” гэж Ц.Нямдоржоо шүүмжилж байлаа.

Ц.Нямдорж Н.Энхбаярт дургүйгээ нуудаггүй. “Н.Энхбаяр Монголын төрд 10 жил сууж болохгүй бүтэхгүй юм их хийсэн” гэж Ц.Нямдорж зурагтаар гарах болгондоо муулдаг. Баривчлах үед нь зурагтгүй байснаа гайхуулдаг. Дараа нь “Дургүй хүрээд тэгж хэлсэн” гэж даапаалдаг.

Ийнхүү нэгэн цагт найз нөхөр явсан, дараа нь хонь, чонодоо тулсан Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр одоо нэгэн дээвэр дээр оффислохоор болж байна.  Товчхондоо, “Их мөрөн ч шалбааг”-тай эргэж нийлэх цаг ирдгийг Н.Энхбаярын эргэн ирэлт харуулав.

МАН-ын 100, МАХН-ын 10 жилийн ойгоор үүх түүх нэг, үндэс угсаа нэг У.Хүрэлсүхий намтай Н.Энхбаярын нам Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж нэгдэх биш бүр дэр нэгтгэж байгаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ны өдөр зарласан. Н.Энхбаяр МАН-тай нэгдэж мянганы төмөр зам тавина гэлээ. Өмнөх мянганы зам нь мянгуужингийн үлгэр болоод дууссан байтал өөдрөг мөрөөдөлтэй хүн шүү. Энэхүү хуримын сюрпириз нь Н.Энхбаярын хүслээр эрх баригчид эргээд нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс байгуулчих вий дээ гэх болгоомжлол байгаа.

Хоёр нам Монгол Улсын  хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг  10 зорилт бүхий  уриалгыг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлээд 90 хувь нь дэмжсэн гэжээ.  Н.Энхбаяртай сүй тавихыг Ц.Нямдорж дэмжсэн эсэхийг мэдэхгүй. Одоо тэд хоёулаа МАН-аар “овоглох” болсон нь туйлын үнэн.

Өнгөрөгч МАХН-ын даргын хувиар хамгийн сүүлчийн хуралдайгаа хийж, намаа татан буулгалаа. Цаашлаад МАН-ын Удирдах зөвлөлд орох сонирхол Н.Энхбаярт бий.

Ийм тохироотойгоор У.Хүрэлсүхийн урилга, заллагаар төрхөмдөө эргэн ирж, 10 жил ашигласан МАХН-ын тамгыг зарсан. Ц.Нямдоржийн хонгилоор ороод гарсан тэрбээр нэгэнтээ “Өшөөгөө авч, улсаа хөгжүүлнэ” гэж байлаа. Н.Энхбаярын өшөөгөө авах эхний хүн нь Ц.Нямдорж байх вий.  Ц.Нямдорж түүнийг баривчилж, шоронд суулгасан шүү дээ.

Ц.Нямдорж бол С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдлэж байсан Т.Чимгээгээс өөр хүнээс уучлал гуйж байгаагүй. “Би уучлал гуйж байгаагүй шүү” гэдэг хүн.  Авчиг Ц.Нямдоржийн хүсээгүй хуримд Ардын намынхан уригдахаар боллоо.  Н.Энхбаяртай сүй тавьсан хүн нь У.Хүрэлсүх болохоос Ц.Нямдорж биш.  Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-д,  Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын дунд Тусгаар тогтнолын ордонд хэн үлдэж, хэн  нь явах вэ гэсэн дажин гарцаагүй өрнөнө, бооцоо тавьсан ч бараг болно.

Холбоотой мэдээ

Р.Булгамаа: Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд алга уу | DAAM.MN

Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд байна уу Төрийн ордоны баруун талы

22/06/2021

Б.Энхбаяр: Ковидийг зарим дарга нар авилга, албан тушаалаа ахиулах, баяжих сэдэл, дадалтай болж | DAAM.MN

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөл

22/06/2021

С.Энхболд: Өмнө нь нэг хүний тариф дөрвөн сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон | DAAM.MN

Бид ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах хөнгөлөлтийг эдлэх болом

22/06/2021