Цахим хөгжлийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яам байгуулна | DAAM.MN

18/05/2021 110

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө /05.18/ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүдтэй уулзсан юм. Тэрээр Засгийн газарт дахин хоёр яам байгуулах гэж буй талаараа дурдлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Яамтай байна гэдэг нь өөрөө бодлоготой байна гэсэн үг. Цахим хөгжлийн яамыг 2021 оны 11-р сард, Эдийн засгийн хөгжлийн яамыг тус тус байгуулна. Эдгээр нь та бүхэнд дэмжлэг болох байх хэмээн найдаж байгаа. Энэ нь зөвхөн Сангийн яамны төсөв мөнгөний бодлого биш, Монгол Улсын нийт эдийн засгийг томруулж харах, экспортод чиглэсэн, гадна дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Ер нь төрийн бүтэц цаг үетэйгээ уялдсан, уян хатан, бизнесийн байгууллага шиг бүтэцтэй байх ёстой гэж хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл хөшүүн биш, амьдралаас хол биш, хариу үйлдлийг шуурхай үзүүлдэг байх хэрэгтэй юм” гэлээ.

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.

Холбоотой мэдээ

Р.Булгамаа: Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд алга уу | DAAM.MN

Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд байна уу Төрийн ордоны баруун талы

22/06/2021

Б.Энхбаяр: Ковидийг зарим дарга нар авилга, албан тушаалаа ахиулах, баяжих сэдэл, дадалтай болж | DAAM.MN

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөл

22/06/2021

С.Энхболд: Өмнө нь нэг хүний тариф дөрвөн сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон | DAAM.MN

Бид ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах хөнгөлөлтийг эдлэх болом

22/06/2021