Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

18/05/2021 1536

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн дүүгийн амь насыг нь хохироож, цогцсыг нь мөчлөн гэртээ нууж, дараа нь зөөвөрлөн хаясан гэмт хэрэг гарсан.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дээрх хэрэгт 2021 оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс хэргийг 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч С.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

Ц.Анандбазарын хэргийг өмгөөлдөг тойрон хүрээлэгч нар тушаал дэвшсээр | DAAM.MN

Одоогоос нэг сар орчмын өмнө Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны 1-р х

22/06/2021

Өнгөрсөн хоногт хүүхэд өртсөн осол хоёр бүртгэгджээ | DAAM.MN

Өнгөрсөн хоногт хүүхэд өртсөн осол хоёр бүртгэгдсэн байна Өнгөрсөн хоногт Тээврийн цагдаагийн албан

22/06/2021

Баригдаж буй барилгын 6 дугаар давхраас цогцос олджээ | DAAM.MN

Баригдаж буй барилгын 6 дугаар давхраас цогцос олджээ Улаанбаатар хот, Баянгол дүүргийн

19/06/2021