Ц.Гарамжав: Цаг наргүй ажилладаг хөдөлмөр эрхлэгч бидэнд ГҮТГЭЛЭГ бүрт хариу өгөх боломж бага байдаг | DAAM.MN

18/05/2021 313
 УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй,  хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг даалгах” тухай болон Ц.Гарамжавт холбогдох “Ц.Гарамжавын оролцсон “Улаан бал” ярилцлага нэвтрүүлгийн 2021.04.20-ны өдрийн дугаарт оролцохдоо нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсаныг сэргээлгэж, тухайн нэвтрүүлгээр дамжуулан уучлалт гуйлгахыг даалгах” тухай Н.Өнөрцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан тавдугаар сарын 14, 17-ны өдрүүдэд үргэлжилсэн юм. Ийнхүү шүүхээс Н.Өнөрцэцэг нь Ц.Гарамжавыг гүтгэсэн болохыг нь батлаад байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Ц.Гарамжав дараах тайлбарыг цахим хуудсандаа бичжээ. Тэрээр:

Шүүхийн  Хоёр жил гаруйн хугацаанд нэг хүнээр өдөр алгасалгүй шахуу гүтгүүлж, доромжлуулан зогсохоо мэдэхгүй улайрсан түүний энэхүү халдлагыг таслан зогсоож, нийгэмд зөв ойлголт өгөх, худал мэдээ тараагдсаныг эрхийн зөрчил гэж үзэж түүнийг тараасан хэлбэр хэрэгслээр няцааж залруулах иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхээс хүссэн билээ.

Иргэний хуулийн:
✅21.2 дах хэсэгт заасан иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ,
✅21.3 дах хэсэгт заасан бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол няцаах үүрэг хүлээнэ гэж заасныг үндэслэн миний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж хариуцагчид тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан залруулга хийхийг даалгасан шийдвэр гарлаа.
Хариуцагч хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг урвуулан ашиглаж ёс зүйгүй үйлдэл гаргаж мэдээллийн хүчирхийлэл хийж, сэтгэл зүйн дарамтыг санаа, зорилготойгоор учруулж байгаа нь санамсаргүй гэж огтоос үзэх үндэсгүй юм.
Хүмүүнлэг гэх тодотголтой ардчилсан нийгмийн давуу тал болсон хэвлэлийн чөлөөт эрхийг бид бүгд дэмждэг. Олон нийтийг мэдэх эрхээр хангаж буй шударга ёсны дуу хоолой болдог олон сэтгүүлчдийг мэднэ. Гэвч мэдлэг, боловсрол, ёс зүйгүй зарим сэтгүүлч гэх хүмүүсээс болж нийгмийг төөрөгдүүлж, нэр төрийн халдлага хийж, нийгэмд маш муухай үр дагавар үзүүлэх үйлдлүүдийг гаргах болжээ.
ГҮТГЭЛЭГ БОЛ ХҮНИЙ НЭР ТӨР, АМЬДРАЛЫН ОРШИХУЙД ХАЛДАЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ ЮМ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд надруу чиглэсэн гүтгэлэг хязгаарын шугамыг давж, хэрээс хэтэрсэн НЭР ТӨРИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛСОН.
Хоёр хонохгүй хов живээс илүү мэдлэг, мэргэжлийн дагуух ажлаа хийх нь илүү аз жаргалтай бөгөөд үр бүтээлтэй байдаг болохоор гүтгэлгийн эсрэг тэр бүр хариу өгөх боломж цаг наргүй ажилладаг, ажил хөдөлмөр эрхлэгч бидэнд бага байдаг.
Бусдыг хүндлэх, хүндлүүлэх ёсыг умартан, дураараа авирлаж, ёс суртахууныг уландаа гишгэсэн энэ мэт буруу үлгэр үзүүлж буй хүмүүс олширвол цаашид залуу үед, нийгэмд хамгийн их хор хөнөөл дагуулна. Залуусыг эх орондоо дургүй болгох, бусдад хүндэтгэлгүй хандах, ямар ч хүчирхийллийг хийхэд бэлэн ийм зэрлэгшсэн сэтгэл зүй рүү чиглүүлэх ёсгүй. Үүнийг бид анхаарч үзэх цаг нь болсон.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ХҮНИЙ НЭР, ТӨР, ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХЭД ХАЛДАЖ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, ГҮТГЭСЭН БОЛОХЫГ ШҮҮХ ТОГТООЛОО.

Холбоотой мэдээ

Р.Булгамаа: Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд алга уу | DAAM.MN

Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд байна уу Төрийн ордоны баруун талы

22/06/2021

Нийслэлийн гудамж, талбайн шарилжийг цэвэрлэж байна | DAAM.MN

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уламжл

22/06/2021

Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал таван жил тутамд олгох хуулийг дэмжсэнгүй | DAAM.MN

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд

22/06/2021