АПУ ХК-ийн далд хэлбэрийн сурталчилгаанд хяналт тавих цаг нь болжээ

11/02/2020 959

АПУ компани өөрсдийн бүтээгдэхүүн болох архи согтууруулах ундааны сурталчилгаа хийхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журмыг дагаж мөрдсөнгүй.

Ингэж хэлэхийн учир нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т бичигдсэн “Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернет, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах, сурталчлахыг хориглоно” гэх заалтыг АПУ компани сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд ноцтойгоор зөрчиж байгаа талаарх гомдлыг иргэд ШӨХТГ-т хүргүүлжээ.

Ер нь энэ удаад ч гэлтгүй ШӨХТГ-т АПУ ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой  энэ мэт гомдол удаа дараа ирж байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

Тухайлбал, “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг” шоу тоглолтод “АПУ” компанид үйлдвэрлэсэн архи гарч байгаа нь тус компанийн явуулж буй далд хэлбэрийн сурталчилгаа гэх гомдол 2012 онд тус газарт очиж, иргэний гомдлын мөрөөр холбогдох шалгалтыг явуулж байсан тухай хэвлэлд мэдээлж байжээ.

Хэрэв АПУ ХК энэ удаад дахин далд хэлбэрийн сурталчилгаа явуулсан нь тогтоогдвол архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түр буюу нэг сарын хугацаанд түдгэлзүүлэх шийдвэрийг холбогдох газраас гаргуулах хүртэл арга хэмжээ авч ажиллах хуулийн зохицуулалттай юм байна.

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022