ХУУЛЬ БУСААР 50 ХЯТАД ИРГЭН ОРУУЛЖ ИРЖ КОРОНАВИРУС ТАРААНА ГЭЖЭЭ|ДААМ.МН

11/02/2020 352

Гадаадын иргэн харьяатын газрын мэргэжилтэн Б (нэрийг өөрчлөв) гэгч нь “БНХАУ-ын 50 иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлж, Монголчуудыг коронавирусээр сүйрүүлнэ” хэмээн заналхийлсэн агуулгатай зүйлийг олон нийтийн газарт ярьсанаасаа болж ажлаасаа халагджээ.

Монгол Улсын Засгийн газар коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр шөнөгүй идэвхийлэн ажиллаж байхад Д.Мөрөн даргатай Гадаадын иргэн харьяатын газрын мэргэжилтэн ийм ёс бус зүйлийг ярьсан нь тэр даруйдаа тусгай албадынхны сонорт хүрсэн байна.

Бид уг асуудлаар ГИХГ-ын дарга Д.Мөрөнтэй холбогдон ёс зүйгүй авир гаргасан тухайн мэргэжилтэнд ямар хариуцлага тооцож байгааг асуухад “Тусгай албаныхан уг хэргийг шалгаад дуусч байгаа байх. Бид тийм ёс зүйгүй хүнийг ийм ажилд ажиллуулахгүй. Ажлаас нь нэн даруй чөлөөлнө” гэсэн юм.

Уг ёс бус асуудал гаргасан мэргэжилтэн нь ГИХГ-т 2016 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд Буянт-Ухаа боомтод хяналтад тавьж ажилладаг байжээ.

Холбоотой мэдээ

ОУХМ Г.Алтанбагана ялагдал хүлээлээ | DAAM.MN

“Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын тав дахь өдрөө үргэлжилж байна.  Өнөөдөр Жүдо бөх

28/07/2021

Э.Цэндбаатар Вьетнамын боксчинтой хүч үзнэ | DAAM.MN

“Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 5 дахь  өдрийн байдлаар 206 орноос 52 орны баг тамирчид м

28/07/2021

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна | DAAM.MN

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудал

28/07/2021