СЭЛБЭ ГОЛЫН ЭРГЭЭС ТӨРӨӨД УДААГҮЙ НЯРАЙН ЦОГЦОС ОЛДЖЭЭ

11/02/2020 252

Энэ сарын 5-нд /2020.02.05/ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Баян бага” амралтын газрын хойно байрлах Сэлбэ голын эхээс төрөөд удаагүй нярайн цогцос олдсон. Нярайг нимгэн даавуунд ороож, дэргэд нь ууттай боов чихэр үлдээсэн нь хөдөөлүүлснийг нь илтгэх мэт.

Эл хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэг шалгаж байна. Одоогоор хүүхдийн хүйс, үхлийн шалтгаан, төрөөд хэр удсан эсэх нь тодорхойгүй. Нийслэлийн хэмжээнд иймэрхүү шашны зан үйлийн шинжтэй, ил задгай орхигдсон нярайн цогцос жилд 1-2 удаа тохиолддогийг албаны хүн хэлэв. Түүнчлэн ийм байдлаар нохой, шувууны хоол болон хаягдсан нярайн цогцосны эзнийг илрүүлсэн ч, хуулийн хүрээнд оноох ямар нэгэн ял шийтгэл байдаггүйг онцлов. Учир нь нэгт нярайг зориудаар үхэлд хүргээгүй, хоёрт оршуулгын зан үйлтэй холбоотой буюу тухайн иргэний шүтлэг бишрэлийн асуудлаар хязгаарлагддаг.

Нөгөөтэйгүүр, 2014 онд батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам-д:

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт шарил ил тавихыг хориглоно
  • Оршуулгын үйл ажиллагааг зөвшөөрөгдсөн оршуулгын газар үйлдэнэ
  • Оршуулгын үйл ажиллагааг чандарлах болон далд оршуулах хэлбэрээр хийж гүйцэтгэнэ хэмээн тусгасан байдаг.

Гэвч тус хуулийн хэрэгжилт нь зөвхөн цаасан дээр л үлдсэнийг энэ мэт хэргүүд батлах шиг. Орчлонд хүн болох эрх нь дутсан тэдгээр үрс, хожмоо ч ингэж хөсөр хаягдах ёстой юм гэж үү. Хөдөөлүүлэх нэрээр өөр хэдэн ч нялхас ийм маягаар хаягдсан бол гэхээс сэтгэл шимшрэм…

Холбоотой мэдээ

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021

Японд түгшүүрийн гуравдугаар зэрэглэл тогтоожээ | DAAM.MN

Японы аялал жуулчлалын төв, өмнөд Кюсю арлын Асо уул Лхагва гаригт орон нутгийн цагаар 11:43 цагийн

22/10/2021