Хаяг шошгын зөрчилтэй 24 нэр төрлийн бууз баншны татан авалт хийжээ

12/02/2020 376

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сар шинийн баярыг угтан хийж буй хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

МХЕГ-ын даргын баталсан 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 29-нийг хүртэл урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 360 улсын байцаагч, албан хаагч нар хийж гүйцэтгэж байна.

Хүнсний аюулгүй байдлын хяналт, шалгалтын талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням: “Хүнсний аюулгүй байдлын хяналт, шалгалтыг нийслэлийн 9 дүүргийн 271 аж ахуйн нэгж, байгууллага, 479 иргэн нийт 750 объектод хийгээд байна. Үүнд 312 худалдааны бөөний төв, зах, үзэсгэлэн худалдаа, хүнсний дэлгүүр, мухлаг, 66 хүнсний үйлдвэр, цех, 139 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хамрагдсан.

Шалгалтын явцад 743 зөрчил илрүүлэн, 67 хувийг арилгуулсан бөгөөд зөрчил гаргасан 35 аж ахуйн нэгж, 74 иргэнд нийт 48 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн хадгалалтын хугацаа дууссан 57 нэр төрлийн 281 ширхэг 850 мянган төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг илрүүлж, улсын байцаагчийн 4 устгах акт үйлдэн 22 нэр төрлийн 147 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулж, хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнийг Хан-уул, Чингэлтэй дүүргийн орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн.

Хаяг шошгын зөрчилтэй 24 нэр төрлийн 10 кг бууз банш, 1,162 ширхэг нийт 2.8 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгээд байна” гэлээ.

Мөн тэрбээр шинжилгээтэй хяналтын талаар хэлэхдээ “Хяналт шалгалтын явцад 268 нэр төрлийн 423 хүнсний бүтээгдэхүүний дээжийг түүвэрлэн авч ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ, НМХГ-ын төв лабораторийн шинжилгээнд хамруулсан.

Худалдаа үйлчилгээ, үйлдвэрүүдийн ажлын байр, тоногт төхөөрөмж, багаж хэрэгсэлийн угаалга цэвэрлэгээ халдваргүйтгэлд үнэлэлт өгөх зорилгоор мөн ажилчдын гар хувцаснаас 86 арчдасны шинжилгээ авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулав. Лабораторийн сорилтын дүнгээр хүнсний бүтээгдэхүүний 143 дээж стандартын шаардлага хангаж улсын байцаагчийн нийт 10 дүгнэлт гаргасан” гэлээ.

Түүнчлэн Улсын Онцгой комиссын 03 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар ХХААХҮ-ийн сайдын 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн А/-45 тоот “Импортыг хязгаарлах тухай” тушаал шийдвэрийн дагуу шувууны томуугийн дэгдэлт гарсантай холбоотой Монгол Улсын хилээр шувуу, шувууны мах, үржлийн өндөг, хүнсний өндөг, тэжээл импортлохыг түр хориглон хяналт шалгалтыг хийж байгааг онцлов.

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021