• 2020-03-29
  • 2775.43 USD

Цагаан сараар гэр дотроо золгох, мөрөө гаргахаас бусад хөдөлгөөнийг хориглолоо

12/02/2020 992 0

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

Тэрээр, “Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Ерөнхийлөгчийн зарлигт “Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон” хэмээн ярилаа.

Гамшгаас хамгаалах тухай, эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх чиглэлийг өгчээ.

1.Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр гамшгийн бэлэн байдалд байх, гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд шуурхай хүргэх

2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууллагад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй ажиллана. Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай хүртээмжтэй хүргэнэ.

3. Хорио цээрийн дэглэмийг одоохондоо тогтоохгүй, цаашдын нөхцөл байдлыг харж байж шийднэ. Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын захирамжаар бүрдүүлнэ.

4.  Гамшигтай холбоотой мэдээ мэдээллийг дараалал харгалзахгүй хүн амд хүргэх, түгээх үүргийг хэрэгжүүлж ажиллана.

-Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл янз бүрийн нэр томъёо ашиглан мэдээлэл түгээж байна. Хориглолоо гэсэн үг биш. Гэр дотроо золгох, мөрөө гаргах, буузаа жигнэж идэж бололгүй яах вэ. Харин хөдөлгөөнийг хориглолоо. Аав ээж, ах эгч, нутгийн ах гээд айл хэсэхийг хориглосон гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ |ДААМ.МН

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын шинжи

28/03/2020

Хувиараа даатгуулагчид 6 сар НДШ төлөхгүй | ДААМ.МН

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар аж ахуй нэгж, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг

27/03/2020

ААН, компаниудын НДШ-ийг 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл тэглэхээр боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа жлынхаа хүрээнд мэдээлэ

27/03/2020