Коронавирусын халдварын үед бэлэн байхаар цэргийн төв эмнэлгийг бүрэн чөлөөлжээ

12/02/2020 347

цэргийн төв эмнэлгийн 9 давхар байрыг бүрэн чөлөөлж 570 ор дэлгэн ажиллуулж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хуваарь гарган мөрдөж ажиллаж байна.

Шинэ коронавирусийн халдварын үед онцгой нөхцөлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна.

Бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсны зэрэгцээ коронавирусийн халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа юм байна.

Тус эмнэлгийн удирдлагууд халдвартай өвчтөн ирсэн тохиолдолд зөөвөрлөх, тусгаарлах замын схем зургийг гаргаж, тоног төхөөрөмж, машин техникийг бэлтгэсэн гэж албаны хүмүүс мэдээлж байна.

Холбоотой мэдээ

Мьянмарт төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлэх явдал газар авчээ | DAAM.MN

Мьянмарт төрийн эргэлт болж, эрх мэдэл цэргийнхний гарт шилжсэний дараа ард түмний эсэргүүцлийн хөдө

09/12/2021

Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна | DAAM.MN

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК

09/12/2021

БНХАУ “COVID-19”-ийн хоёр эмэнд яаралтай журмаар зөвшөөрөл олгожээ | DAAM.MN

 БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “COVID-19”-ийн “BRII-196”, “BRII-198” нэртэй

09/12/2021