Уханаас ирсэн 31 иргэнд 2 дахь шинжилгээг хийлээ

13/02/2020 436

БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнийг хоёрдугаар сарын 1-ний өдөр манай улс эх орондоо авчирсан. Тэдгээр иргэдийг авчирсан даруйд ХӨСҮТ-д тусгаарлаж, шаардлагатай арга хэмжээг авч шинжилгээ хийсэн. Ухань хотоос эх орондоо ирсэн 30 оюутан, нэг бага насны хүүхдэд хийсэн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ч өвчний нууц үеийн шинж тэмдэг илэртэл доод тал нь 14 хоног харах ёстой гэж үзэн тус оюутнуудыг 14 хоног тусгаарлаж, эмчийн үзлэг хийж, өнөөдрийг хүртэл /2020.02.13/ хяналтад байлгаж байгаа. 

Харин тэдгээр оюутнуудын хоёр дахь шинжилгээг өнөөдөр /2020.02.13/ нд авна. Одоогийн оюутнуудын биеийн байдал хэвийн, ямар нэг зовиур шинж тэмдэг илрээгүй байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Өчигдөр оройн 22.00 цагийн байдлаар манай улсад /2020.02.12/ Коронавирусийн халдвараар сэжиглэгдэн шинжилгээнд хамрагдаж, сөрөг гарсан 60 гаруй хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Эхнэр хүүхдүүдээ шатаахыг завджээ | DAAM.MN

Энэ сарын 22-ны өдөр Хэнтий аймагт эхнэр , хоёр хүүхдээ шатахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал:

22/10/2021

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021