Диснейн бүтээсэн “Мулан” кино коронавирусийн ээлжит хохирогч болж байна|ДААМ.МН

14/02/2020 440

АНУ-ын Дисней компани “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээснээ гуравдугаар сарын 27-нд дэлхий даяар нээх гэж байна.

Гэвч шинэ коронавирусийн гамшгийн улмаас Хятадын зах зээлд гарах хугацаа нь тодорхойгүй болжээ. Шинэ вирусийн халдварыг хязгаарлах зорилгоор Хятад улс 70,000 орчим кинотеатраа хаагаад байгаа юм.

Кинотеатруудыг хаасан эхний гурван долоо хоногийн хугацаанд Хятадын кино урлагийн салбар $1 тэрбум гаруй хэмжээний хохирол амссан гэдэг.

Хятад улс нь дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог кинотеатрын том зах зээл юм.

Хятадын түүхийн сэдэвтэй “Мулан” кино энэ улсын зах зээлд хит болох нь гарцаагүй. $200 саяын өртгөөр бүтсэн “Мулан” нээлтийн долоо хоногтоо АНУ-ын зах зээлээс $40-$60 саяыг олох тооцоог Boxoffice.com сайтын мэргэжилтнүүд гаргажээ.

Тиймээс зардлаа нөхөхөд нь Дисней компанид Хятадын киноны зах зээлд маш чухал үүрэгтэй.

Гэвч коронавирусийн гамшиг хэзээ өндөрлөж, Хятадын кинотеатрын сүлжээ хэзээ ажиллаж эхлэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

ЭМ-ийн салбарынханд зориулж “МОНГОЛ БАХАРХАЛ” хүндэтгэлийн тоглолт болно | DAAM.MN

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олноос Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмц

25/11/2021

Дэлхийн шилдэг баритон төрдөө үнэлүүлж “АРДЫН” хүү боллоо | DAAM.MN

Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа гавьяат жүжигчин Э.Амартүвшинд Ардын ж

24/11/2021

Шинжлэх ухааны салбар 100 жилийн ойгоороо хөдөлмөрийн баатартай боллоо | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны салбарын 100 жил, ШУА-ийн 60 жилийн ойг тохиолд

24/11/2021