Японд коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

14/02/2020 216

Японд шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас Канагава мужийн оршин суугч 80 гаруй настай эмэгтэй нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Японд коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.

Эрүүл мэндийн сайд Кацүнобү Катогийн мэдээлснээр, уг эмэгтэйд өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ноос шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд энэ сарын 1-нд эмнэлэгт хэвтэж, пүрэв гарагт нас баржээ. Түүнийг нас барсны дараа коронавирусээр халдварласан байсныг тогтоосон бөгөөд тэрбээр гадаадын орон руу зорчоогүй байжээ.

Нас барсан эмэгтэйн хүү нь таксины жолооч бөгөөд түүнээс мөн коронавирусний халдвар илэрсэн байна. Уг эрэгтэй Хятадын Хубэй, Жэжян зэрэг мужид очиж байгаагүй боловч хоёр долоо хоногийн өмнөөс шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Мөн тэрбээр тус хугацаанд гадаадын жуулчин тээвэрлээгүй гэж мэдээлсэн байна.

Мөн Японы баруун нутгийн эмнэлэгт ажилладаг эмч, Токио хотод амьдардаггүй эрэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд тэднийг уг вирусээр хэрхэн халдварласныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ

“Pfizer” вакцин хийлгэсний дараа хөх томордог эсэх нь нотлогдоогүй | DAAM.MN

“Covid-19”-ийн эсрэг “Pfizer” вакцин хөхний хэмжээг томруулдаг гэх мэдээлэ

30/07/2021

Ө.Дүүрэнбаяр эхний барилдаандаа ялагдлаа | DAAM.MN

Токио 2020 олимпын наадмын нээлтэд Монголын Улсын төрийн далбааг барин алхсан ОУХМ Ө.Дүүрэ

30/07/2021

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна | DAAM.MN

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна.Тодруулбал: өчигдөр тэрээр то

30/07/2021