Хятадын эмч нар коронавирусийн хатгалгааг эмчлэх шинэ арга нээжээ|ДААМ.МН

14/02/2020 321

Хятадын эмч нар 2019-nCov коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааг эмчлэх үр дүнтэй арга нээсэн тухай тус улсын Төрийн өмчийн хороо мэдээлсэн байна. Энэ арга нь хүнд байдалд байгаа хүнд энэ өвчнөөс эдгэрэх шатандаа яваа хүний цусны плазмыг сэлгэж хийх арга. Ийм өвөрмөц аргаар маш хүнд, үхлийн ирмэг дээр ирээд байсан 10 хүнийг аварсан гэж байна.

Уушгины хатгалгаанаас эдгэрэх шатандаа яваа хүний цусанд шинэ коронавирустэй үр дүн тэмцэх илүү олон тооны эсрэг биетийг агуулдаг аж. Донороос авсан цусыг тусгай агаар боловсруулан аюултай вирусүүдийг идэвхгүй болгодог. Дараа нь их хэмжээний сөрөг биет бүхий плазмыг хүнд байдалд байгаа өвчтөнд сэлгэж хийдэг байна.

Ийм аргаар эмчилгээ хийсэн тухай мэдэгдэлд “Плазм хийснээс 12-24 цагийн туршид үрэвсэлт явц ихээхэн багассан гэдгийг лабораторийн аргаар тогтоосон. Цусан дах лимфоцитүүдийн хэмжээ нэмэгдэж, хүчилтөрөгчөөр баяжих зэрэг нь өссөн бөгөөд бие махбодод ирэх вирусийн ачааллын үзүүлэлтүүд сайжирч, клиник явц мөн сайжирсан” гэж дурдсан байна.

Энэ аргачлалыг Хятадын эм үйлдвэрлэлийн хамгийн том нэгдэл болох “Sinopharm”-ын нэгж China National Biotec Group (CNBG) компанид боловсруулсан юм байна. Энэ аргыг хүн төрөлхтөн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны эсрэг бодит үр нөлөө бүхий вакцин бүтээж олноор үйлдвэрлэж эхлэх хүртэл эмчилгээний энэ аргыг амжилттай ашиглах боломжтой гэж үзсэн байна. Иймд Ухань дах “Цзиньиньтань” эмнэлгийн Ерөнхий эмч Чжан Динъюй нь эдгэрч байгаа өвчтөнүүдэд хандан цусаа өгөхийг уриалжээ.

Холбоотой мэдээ

MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал: Ерөнхий сайдын үгнээс хөрөнгө оруулалтыг дэмжих нь гэж ойлголоо | DAAM.MN

Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Зэс, алт нийлээд 2 тэрбум ам.дол

13/09/2021

Д.Сумъяабазар : Хүүхдийн боловсролын асуудал сэтгэл зовоож байна | DAAM.MN

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжи

01/03/2021

Ирээдүйд хүмүүс хосоо олоход хиймэл оюун хэрхэн туслах вэ?

Интернет хэрэглээ өргөжин тэлж байгаа энэ үед хүмүүс хоорондын харилцаа тодорхой хэмжээгээр бага

27/02/2021