• 2020-04-03
  • 2779.01 USD

Хятадын эмч нар коронавирусийн хатгалгааг эмчлэх шинэ арга нээжээ|ДААМ.МН

14/02/2020 69 0

Хятадын эмч нар 2019-nCov коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааг эмчлэх үр дүнтэй арга нээсэн тухай тус улсын Төрийн өмчийн хороо мэдээлсэн байна. Энэ арга нь хүнд байдалд байгаа хүнд энэ өвчнөөс эдгэрэх шатандаа яваа хүний цусны плазмыг сэлгэж хийх арга. Ийм өвөрмөц аргаар маш хүнд, үхлийн ирмэг дээр ирээд байсан 10 хүнийг аварсан гэж байна.

Уушгины хатгалгаанаас эдгэрэх шатандаа яваа хүний цусанд шинэ коронавирустэй үр дүн тэмцэх илүү олон тооны эсрэг биетийг агуулдаг аж. Донороос авсан цусыг тусгай агаар боловсруулан аюултай вирусүүдийг идэвхгүй болгодог. Дараа нь их хэмжээний сөрөг биет бүхий плазмыг хүнд байдалд байгаа өвчтөнд сэлгэж хийдэг байна.

Ийм аргаар эмчилгээ хийсэн тухай мэдэгдэлд “Плазм хийснээс 12-24 цагийн туршид үрэвсэлт явц ихээхэн багассан гэдгийг лабораторийн аргаар тогтоосон. Цусан дах лимфоцитүүдийн хэмжээ нэмэгдэж, хүчилтөрөгчөөр баяжих зэрэг нь өссөн бөгөөд бие махбодод ирэх вирусийн ачааллын үзүүлэлтүүд сайжирч, клиник явц мөн сайжирсан” гэж дурдсан байна.

Энэ аргачлалыг Хятадын эм үйлдвэрлэлийн хамгийн том нэгдэл болох “Sinopharm”-ын нэгж China National Biotec Group (CNBG) компанид боловсруулсан юм байна. Энэ аргыг хүн төрөлхтөн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны эсрэг бодит үр нөлөө бүхий вакцин бүтээж олноор үйлдвэрлэж эхлэх хүртэл эмчилгээний энэ аргыг амжилттай ашиглах боломжтой гэж үзсэн байна. Иймд Ухань дах “Цзиньиньтань” эмнэлгийн Ерөнхий эмч Чжан Динъюй нь эдгэрч байгаа өвчтөнүүдэд хандан цусаа өгөхийг уриалжээ.

Холбоотой мэдээ

Дэлхий даяар Covid-19 өвчинтэй тэмцэж байх хооронд Умард Солонгос ес дэх пуужингээ харвалаа | ДААМ.МН

Дэлхий нийтээр коронавирусийн тахалтай тэмцэж байгаа энэ цаг үеийг ашиглан Умард Солонгос нэг сары

30/03/2020

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,368 хүнийг тусгаарлан ажиглаж байна | ДААМ.МН

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдл

30/03/2020

114 настай эмэгтэйн эсийг түүхэндээ анх удаа хиймлээр гарган авч чадсан байна | ДААМ.МН

Олон жилийн турш эрдэмтэд 110-аас дээш насалдаг хүмүүс (шинжлэх ухаанд суперцентенариан гэж нэрлэдэ

26/03/2020