
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг ЗГ-ын өчигдрийн /2020.02.13/ ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ нь БНХАУ-аас ирэх болон тус улсад иргэд зорчихыг бүрэн хориглож байгаа. Хил хаах болсон ч энэ нь Хятад улстай хамтран ажилладаг бараа бүтээгдэхүүний экспорт, импортод нөлөөлөхгүйг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн. Тиймээс БНХАУ-тай хамтардаг гадаад худалдаа буюу бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ.