БНХАУ-д байгаа 400 орчим монгол иргэдийг нэгдсэн журмаар авчирна

14/02/2020 221

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 вирусын тухай ээлжит мэдээллийг хийлээ. ДЭМБ-ын сүүлийн үеийн статистикийн мэдээллээр Хубэй мужид 24 цагийн хугацаанд ковид 19 вирусийн халдвараар өвчилсөн шинэ тохиолдол 3977, нас баралт 127, эдгэрэлт 1194-өөр тус тус нэмэгдсэн байна. Ингэснээр зөвхөн эх газрын Хятадад халдвартай хүний тоо 64.627 болсон.

Түүнчлэн БНХАУ-д 400 орчим Монгол иргэн байгааг зохион байгуулалттайгаар татаж эхлэнэ. Голомтоос ирсэн иргэдийг ирсэн даруй тусгаарлаж, 14 хоног орчим хөл хорионд байлгаж хянах аж.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хятад улсад байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо авчрах үүргийг ГХЯ-нд өгсөн. Өнөөдрийн бүртгэлээр 400 орчим монгол иргэн урд хөршид байна. Энэ хүмүүс өөрсдөө хүсэлт гаргавал нэгдсэн журмаар, зохион байгуулалттайгаар авчирна. Эрээн, Хөххотод байгаа 50 орчим иргэний авчрахаар ажиллаж байна.

БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 оюутнаас хоёр удаагийн лабораторийн шинжилгээг авахад хариу нь сөрөг гарсан. Тэдгээр оюутны 14 хоногийн хорио цээрийн хугацаа дуусч байгаа тул маргааш /2020.02.15/-д ар гэрт нь буцаах аж.

Мөн хил хааж, өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсантай холбоотойгоор хүнсний өргөн хэрэглээний барааны хомсдол үүсэхгүй болохыг албаныхан хэллээ. Харин тахиа, гахай, өндөг экпортлохыг хориглосон.

Холбоотой мэдээ

Өнөөдөр манай улсын таван тамирчин өрсөлдөнө | DAAM.MN

Өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөх юм б

28/07/2021

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд | DAAM.MN

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 18 цэгт 28 багийн 184 эмч, ажилтан ажиллаж, 8740 иргэн

28/07/2021

Улаанбаатарт 24-26 градус дулаан байна | DAAM.MN

  Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ ОРЧ

28/07/2021