Хичээлээ хийгээгүй гэх шалтгаанаар аав нь ТӨРСӨН ХҮҮГЭЭ хөнөөжээ

16/02/2020 947

Гэрийн даалгавраа хийгээгүй гэсэн шалтгаанаар хүүгийнхээ амь насыг хохироосон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай хүүхдээ аав нь гэрийн даалгавраа хийсэнгүй хэмээн амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр /2020.02.15/ гарчээ.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдлагын газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнөөс тодруулахад “Аав нь хүүгийнхээ амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. Хэргийн дуудлага өчигдөр өглөө 09:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Талийгаач хүүг гэрийн даалгавраа хийсэнгүй гэх шалтгаанаар толгой руу нь нэг удаа цохисон гэж аав нь мэдүүлээд байна” гэлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022