Тэтгэвэр: Дөрөвдүгээр сараас үнэт цаас иргэдийн гарт олгохоор ажиллаж байна

17/02/2020 473

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулсан. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаа тооцоолол бий. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Эдгээр зээлийн үлдэгдэлтэй ахмадуудын 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг Засгийн газраас тэглэх асуудал хэрэгжээд явж байгааг салбарын сайд хэллээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Тэтгэврийн зээл тэглэх үйл ажиллагаа үндсэндээ эхэлчихсэн явж байгаа. Арилжааны банкуудтай уулзаж зургаа хүртэл сараар тэтгэвэр барьцаалсан зээл олгох асуудлаар ярилцана. Тэтгэвэрийн зээл олгох асуудал арилжааны банкуудтай зайлшгүй холбоотой байдаг учраас арилжааны банкууд болон Нийгмийн даатгалын сантай зөвлөлдөж, судалж байж шийднэ” гэдгийг хэллээ. Мөн зээлийн хүү бууруулах асуудлыг арилжааны банк тогтоодог учраас Засгийн газар оролцохгүй, зээл олгох асуудал ирэх 3 сарын тэтгэвэр буухаас өмнө шийдэгдэнэ гэдгийг хэлж байна.

Тэтгэвэрийн зээлгүй иргэдийн үнэт цаас олгох журам өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар батлагдсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сараас үнэт цаас иргэдийн гарт олгохоор ЗГ ажиллаж байна. Харин үнэт цаасыг мөнгөжүүлэх хугацааг 2021 оны тавдугаар сард гэж хуулинд заасан байгаа. 

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021