
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ хэрхэн ажиллаж байгаа талаар тус газрын дарга Т.Бадрал мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр, “Одоо бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Шаардлагатай нөхцөл үүсвэл хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Аймгийн төвшинд шийдвэрүүд гарсан. Одоо сумдын төвшинд сул байгаад байна. Малчин иргэд Цагаан сараа тэмдэглэнэ гэх яриа байгаа. Үүнтэй холбогдуулан суман дээрх шийдвэрийг гаргаад явах байх. Цаашдаа аймаг орон нутгийн шийдвэрээр зам хаана” гэх мэдээллийг өглөө.