• 2020-04-08
  • 2781.19 USD

Завхай залуусын бэлгийн амьдрал хойч үеэ сүйрүүлж байна|ДААМ.МН

17/02/2020 505 0

Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Цайвар трепонем гэдэг нянгаар үүсгэгддэг, бэлгийн замаар дамждаг 30-40 төрлийн өвчин байдгаас заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг нь зонхилон тохиолддог аж. Энэ нь ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамждаг.

Тэмбүү өвчний тандалтаас харвал 10 мянган хүн амд 1983-1992  онд  дунджаар 5.1, 1993-2002 онд 4.8, 2003-2012 онд 13.3, 2013-2018  онд 22.2 тохиолдол бүртгэгдэж байгаа нь 2003 оноос энэ өвчлөл эрс нэмэгдсэнийг харуулж байгаа юм.

Тэр дундаа сүүлийн таван жилд бүртгэгдсэн өвчлөлийн дунджийг 1983-2002 оны дундажтай харьцуулахад дөрөв дахин их нэмэгджээ.

Зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчин туссаны 38.2 хувь нь тэмбүүгээр өвчилсөн байсан бол шинжилгээнд хамрагдсан 1507 жирэмсэн эх тэмбүүтэй гэж оношлогджээ. Үүнээс 45 нярай ээжээсээ тэмбүү тээж төрсний 14 нь амьгүй, 11 нь хэсэг хугацааны дараа нас барсан байна.

Харин 2019 оны эхний таван сард гэхэд төрөлхийн тэмбүүгийн 29 тохиолдол бүртгэгджээ.

Угтаа бол энэ нь томчуудын бэлгийн амьдрал хойч үеэ сүйрүүлж байгаагийн баримт юм. 

Залуучуудад эрүүл мэндийн боловсрол, бэлгийн зан үйлийн төлөвшил гэх зүйл огт алга. Дээр нь гэр бүлээс гадуурх харилцаа төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөхөд асар их нөлөөлж байна.

Монгол Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин Социализмын үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Үүний гол хүчин зүйл болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт, ядуурал зэрэг сөрөг үзэгдлүүд юм.

Тэр ч бүү хэл бүхэл бүтэн 21-р зуунд амьдарч байж өнгөрсөн 6 сарын 10-нд Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнийг устгах “Улаан тариа-2” аяныг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлэхээр болсон. Энэ асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгааг ч салбарынхан нь нуугаагүй юм.

Хамгийн гол нь тэмбүү туссан хүн эдгэрсэн ч цусны шинжилгээгээр тэмбүүтэй л гэж гардаг. Өөрөөр хэлбэл түүний хор уршиг хэзээ ч арилдаггүй аж.

Тэгэхээр охид, залуус минь өөрсдийнхөө болон ирээдүйд төрөх үр хүүхдийнхээ төлөө ухамсартай байж сурмаар байна. Нэг удаагийн зугаацлаар амьдралаа үгүй хийхээ больж, хариуцлагатай байх хэрэгтэй байна. Дээр нь эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийж нэг хүндээ үнэнч байхыг эрхэмлэмээр байна.

Энэ бол цэвэр хувь хүний ухамсрын асуудал юм. Тэмбүү агаар дуслын замаар халддаггүй хэрнээ тархалт нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь ерөөсөө л хувь хүмүүсийн арчаагүй байдалтай холбоотой юм.

Түрхэн зуурын тэр агшинд жаргаж байгаа гэж андуурч өөртөө зовлон дуудах нь юутай эмгэнэлд хүргэж байгааг бүгд ойлгох цаг иржээ.

Эх сурвалж: tsegts.mn

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүн Н.Учралын дүү согтуугаар бичлэг хийж байна|ДААМ.МН

https://m.facebook.com/story.php?story_fbid=10219007317365462&id=1580438911

08/04/2020

Авто машины болон тоног төхөөрөмжийн бүх шүүлтүүрийг Монголчууд үйлдвэрлэж байна | ДААМ.МН

“ҮЙЛДВЭРИЙН ГЭРЭЛ” нэвтрүүлгийн энэ удаагийн  дугаарт шүүлтүүр үйлдвэрлэлийн салбартаа анх

07/04/2020

“Тэнгэрийн тойрог” төслийг төрхөмд нь буцаана |ДААМ.МН

  Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод "Тэнгэрийн тойрог” буюу Их т

07/04/2020