• 2020-04-08
  • 2781.19 USD

Бичгийн хэв муухай байна гээд нэг алгадсан чинь нас барчихлаа гэв | ДААМ.МН

17/02/2020 494 0

Баянгол дүүргийн наймдугаар хорооны оршин суугч, 45 настай, эрэгтэй Б нь 10 настай төрсөн хүүгээ зодож, амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Эл хэрэг өнгөрсөн бямба /2020.02.15/ гарагийн 09:00 цагийн үед болсон байдаг.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн Б “Талийгаач хүүгийнхээ бичгийн хэв нь муухай байсан болохоор ганц л удаа хүчтэй алгадсан нь ийм байдалд хүргэсэн” гэж мэдүүлжээ. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Албанхынхаас нэмж тодруулахад “Бичгийн хэв нь муухай байна гээд нэг л удаа алгадсан юм билээ. Тэр нь хүчтэй доргилт өгч, хүүхэд амиа алдах шалтгаан болсон байж болзошгүй. Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгөөд байна. 

Сургууль, цэцэрлэг амарсан үед хүүхдүүд ахуйн хүрээнд бэртэж, гэмтэхээс эхлээд амь насаа хүртэл алдах нь эрс нэмэгддэг байна. Иймд энэ үед эцэг, эхчүүд хүүхдээ илүү хайрлаж, анхаарах хэрэгтэйг сэрэмжлүүлж байна. 

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүн Н.Учралын дүү согтуугаар бичлэг хийж байна|ДААМ.МН

https://m.facebook.com/story.php?story_fbid=10219007317365462&id=1580438911

08/04/2020

Сургалтын төлбөрийн хугацааг хойшлуулахыг иргэд хүслээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд их, дээд болон хувийн сургуулийн сургалтын төлбөрийн

08/04/2020

Ойд гал тавьсан тохиолдолд ГУРАВ дахин өндөр төлбөр ногдуулна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га  ойн э

08/04/2020