
Орхон аймаг буюу Эрдэнэт хотын цагдаагийн байгууллагад, Валентиний өдөр /2020.02.14/ өсвөр насны хүүхдүүд нийлж архидан согтуурснаар нэгийгээ хүчирхийлсэн дуудлага бүртгэгджээ.
Тодруулбал, 48 настай Д цагдаагийн байгууллагад өөрийн 13 настай охиныг хүчирхийлүүлсэн байна хэмээх дуудлагыг өгснөөр шалгахад, 15 настай М архидин согтуурсан үедээ 13 настай охиныг хүчирхийлсэн байна.
Иймд эцэг эхчүүдийг өсвөр насны хүүхдэдээ тавих сонор сэрэмжээ сайжруулах, орой үдшийн цагаар гаргахгүй, согтууруулах ундаанаас хол байлгахад хяналт тавихыг хүссэн байна.