Чавганц нарын хэрүүл ба улстөрчдийн боловсрол|ДААМ.МН

19/02/2020 1446

Автобусанд утсаараа оролдож явсан нэг залуу “Хүүе, чавганц нар авалцаад эхэллээ” гэхийг сонсоод цонхоор ийш тийш хараачилсан ч юу ч харагдсангүй. Гэтэл утсан дотор нь чавганц нар авалцаж байж. Тэрхүү чавганц нар нь нэгэн цагт МУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж явсан Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга  асан  З.Энхболд нар байсан аж. Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөхдөө “Бөгсний ажил” хэцүүдлээ гэх утгатай үг хэлээд явахдаа  журмын нөхрөө “хийгээд” авсан. Түүний хэлснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирэхээсээ айгаад, Америкаас иргэншил хүсч байгаа юм байна гэх  олон нийтийн ойлголтыг бүр лавшруулсан. Тэгвэл Ч.Сайханбилэг хариуд нь “Иргэншлээ хэзээ ч өөрчлөхгүй, Зика вирусээр хэзээ ч халдварлаж төр, нийгмээ бузарлахгүй, жижигхэн хулгай хийж хөгийн байдалд хэзээ ч орохгүй” гэх зэргээр бичиж. 

З.Энхболдыг олон түмэн Зика, Чика гэх зэргээр нэрлэдэг. Гэхдээ Зика нь шумуулаар халдварладаг бас нэгэн аюултай вирус гэж байгаа. Чика гэдэг нь чикисттэй адил хэмжээнд тавигсад нь тэгж дууддаг.

Нэг хэсэг нь нэгнийгээ дийлэх гэсэн чавганц нарын хэрүүл шиг хөгийн сөргөлдөөнөөс нь “үг олзолж” байхад нөгөө хэсэг нь Ч.Сайханбилэг гэх нэр намд хамааралгүй, нам цэвэршсэн, сонгуульд хол давхина гэх дүр зураг гаргаж буй тактик гэж харж байна. 

Нөгөөтэйгүүр Монгол төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан эдгээр нөхдийн чавганц нарын хэрүүл үү гэмээр биес рүүгээ үг чулуудаж байгаа нь тэдний хэр соёлтой, боловсролтойгийн илэрхийлэл юм.

Эх сурвалж: erennews.mn

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Л.Оюун-Эрдэнэ: Тэнгэрлэг Монголын залуу иргэн Та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын Иргэний андгай өргөх ё

26/11/2021

Бид бүхний нүдний цөцгий мэт хайрлах ёстой үнэт зүйл бол эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал | DAAM.MN

Анхдугаар үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн өдөр өнөөдөр тох

26/11/2021