Сурагчдыг найман долоо хоногийн турш Даваа-Бямба гарагт хичээллүүлэх зохицуулалт хийсэн|ДААМ.МН

19/02/2020 303

Засгийн газрын хуралдаанаар хорио цээрийн хугацааг сунгаж гуравдугаар сарын 30-нд хичээл орохоор боллоо.

Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт ямар зохицуулалт хийх талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.

Тэрбээр “Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар170 багш бэлтгэн хүргэсээр байв. Эдгээр хичээлийг бэлдэхэд телевизийн 350 гаруй ажилтнуудын хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг тодотгох ёстой.Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй.

Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд найман долоо хоногийн турш буюу хоёр сарын хугацаанд Даваа-Бямба гарагт хичээлүүлнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна.

  • Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 01-ний өдрөөс,
  • 6-12-р ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас эхлэн амарна. 

Үлдсэн 2 долоо хоногийн хичээл, сургалтын агуулгыг “Теле хичээл”-ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. Мөн Теле хичээлээр заасан шинэ агуулгыг бататгах 1 долоо хоногийн хичээлийг бэлтгэнэ. 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.” гэв.

Холбоотой мэдээ

Эхнэр хүүхдүүдээ шатаахыг завджээ | DAAM.MN

Энэ сарын 22-ны өдөр Хэнтий аймагт эхнэр , хоёр хүүхдээ шатахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал:

22/10/2021

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021