БНХАУ-ын Бээжин, Шанхай, Эрээн, Хөх хотуудад манай улсын 336 иргэн бүртгэлтэй байна

20/02/2020 363

Коронавирус өвчний энэ үеэр улс орнууд БНХАУ-д байгаа иргэдээ татсаар байгаа. Гадаад харилцааны яамны мэдээллээр БНХАУ-ын Бээжин, Шанхай, Эрээн, Хөх хотуудад манай улсын нийт 336 монгол иргэн бүртгэлтэй байдаг байна. Эдгээр хүмүүс одоогийн байдлаар эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй ч хэрвээ хүсэлт гаргавал улсаас иргэдээ хүлээж авах арга хэмжээг зохион байгуулна гэдгийг ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Т.Бадрал хэллээ. 

Хэрвээ хүсэлт гаргасан иргэдийг эх орондоо авчирвал машинаар авчрахгүй, агаарын тээврээр авчирна. Эх орондоо авчирсан тохиолдолд тусгаарлах тул тэр хугацаанд тухайн иргэн байр, хоолны зардлаа өөрөө хариуцна. Өнөөдрийн байдлааор Замын-Үүдэд БНХАУ-аас ирсэн 103 иргэнийг хүлээн авч, орон нутгийн зочид буудлуудад тусгаарлаад байгаа. Тусгаарлагдаад байгаа тэдгээр хүмүүсийн хоол, байрны төлбөрт 70 сая төгрөгийн зардал гарсан тооцоо байна. 

Холбоотой мэдээ

НОК: Хүнд хэлбэрийн оноштой өвчтөний тоо нэмэгдэж байна | DAAM.MN

НОК-оос цар тахлын үед хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулал

21/10/2021

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв | DAAM.MN

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.21

21/10/2021

Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэгцлэхийг анхааруулав | DAAM.MN

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэ

21/10/2021