Хүний амь хохироож төрсөн өдөр тэмдэглэсэн ЗАСАГ ДАРГА

20/02/2020 344

2020 оны хоёрдугаар сарын 18-19нд шилжих шөнө Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, талийгаач Б нь Говь-Алтай аймгийн Засаг даргын өрөөнөөс гарч, гэр рүүгээ харих замдаа автомашинд нас барсан байдалтай олдсон нь олны анхаарлыг татаад буй.

Хэргийг тодруулбал, талийгаач эмэгтэйг гэртээ амарч байхад нь тус аймгийн засаг дарга болох В.Ренцендорж ажлынхаа өрөөнд дуудаж, орлогчийнхоо төрсөн өдөр, тамгаа гардаж аваад удаагүй байгаа тамгын газрын шинэ даргын ажлыг мялаахаар баярыг тэмдэглэж архидан согтуурч байсан. Түүнчлэн хэрэг гарах шөнө Засаг даргын өрөөнд Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, тамгын газрын дарга н.Отгонбаяр нар хамт байсан гэх мэдээлэл бий.

Цагдаагийн байгууллагаас бүсгүйн үхлийн шалтгааныг илрүүлэхээр шүүх эмнэлгийн багтай хамтран ажиллаж байна. Засаг дарга В.Рэнцэндорж талийгаач Б-г  өмнө нь ажлаа өгөхийг удаа дараа шаардаж байсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байгаа. Талийгч бүсгүй Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар 2006 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй байна. Тэрээр ажилдаа дуртай, хүүхдэд хайртай, зөв үлгэр дуурайлал болохуйц мэргэжилтэн, бас хүний хань, хоёр хүүхдийн эх байсныг ГБХЗХГ-аас хэлсэн юм.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021