
Хятад улсын эрүүл мэндийн байгууллагаас өчигдрийн байдлаар тус улсын Хубэй мужид 108 хүн вирусын халдвараар нас барсан болохыг мэдэгдлээ. Ингэснээр Хятад улс даяар нас барсан хүний тоо 2112-т хүрээд байна.
Албаныхны хэлснээр тус мужид халдвараар өвчилсөн 9128 хүний биеийн байдал хүнд байгаа юм.
Түүнчлэн шинээр 349 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь халдварын голомт Ухань хотод бүртгэгджээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь энэ сард бүртгэгдсэн хамгийн бага тохиолдол болжээ.