
МИАТ ТӨХК-аас “Covid 19” өвчний дэгдэлттэй холбоотойгоор Тайландын Вант Улсын Бангкок болон Япон Улсын Токио хотын зарим нислэгүүдийг цуцалсан байна. Тус улс руу нисэх зорчигчдын тоо буурсан учир ийнхүү зарим нислэгийг ирэх 3-р сарын 28-ны өдрийг дуустал цуцлаад байна.
МИАТ-компанийн цуцлагдсан нислэгүүдтэй танилцана уу.
УБ-Бангкок-УБ чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:
- 2020 оны 02 дугаар сарын 22, 29-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны ОМ701/702 дугаарт аяллууд
УБ–Токио-УБ чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:
- 2020 оны 02 дугаар сарын 23, 03 дугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллууд
Нислэг цуцалсантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-333999 дугаарын утсаар аваарай.