Гуравдугаар сарын 2-ноос хойш нүүрс, газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлнэ|ДААМ.МН

20/02/2020 266

Онцгой комиссоос өнөөдөр бас нэг шийдвэр гаргасан нь БНХАУ руу экспортлох нүүрс тээврийг гуравдугаар сарын 02-ноос хойш хэвийн явуулах шийдвэр байлаа.

Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Гуравдугаар сарын 02 хүртэл БНХАУ-д гаргах нүүрс тээвэрлэлтийг түр зогсоосон байгаа. Байнгын хороо, засгийн газрын хуралдаан дээр яригдсан. Гуравугаар сарын 02-ноос цааш нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг сэргээн хэвийн явуулах бэлтгэлийг хангахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгож байна.

Түүнчлэн Монгол БНХАУ-ын хилийн авто замын боомтуудаар нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэгдсэн удирдлагад оруулж гүйцэтгэх, улс хоорондын ачаа тээвэр, галт тэрэг, автомашин, төмөр замын ажилтан, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, жолооч нарын эрүүл мэнд, ариутгал халдваргүйтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, сэжигтэй тохиолдол илэрсэн үед тусгаарлах байрыг бэлдэж, тээврийн хэрэгслийн жолооч нарын хоол хүнс, ариутгал халдваргүйтлийн бодис, эм эмнэлгийн хэрэгслээр хангахыг зохион байгуулахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн коронавирусын тохиолдол бүртгэгдсэн улс орон руу аялал жуулчлал зохион байгуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад үүрэг болгож байна.

Холбоотой мэдээ

Цагдаа нар Д. Монголхүүгийн биед ноцтой гэмтэл учруулжээ | DAAM.MN

"Yes or No ТТБ"-ынхан 11 дэхь өдрөө Сүхбаатарын талбайд суулт хийж байх үед нь буюу өчигдөр орой цаг

01/10/2021

Ц.Төрхүү: Цэвэрлэхээс гарч буй усыг цэвэршүүлж  ундны уснаас бусад ахуйн хэрэглээнд ашиглах боломж нээгдэж байна | DAAM.MN

Ус сувгийн удирдах газрын дарга хэвлэлд өгсөн ярилцлгадаа цэвэрлэхээс гарч буй усыг цэвэршүүлж  ундн

28/09/2021

УСУГ-ын дарга Ц.Төрхүү: Гөвүүлэхээр үйлдэл хийгээгүй юм чинь яаж гөвүүлэх юм бэ | DAAM.MN

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгийн ярилцлагыг хүргэж байна. Манай ажлыг шалгахад амарха

28/09/2021