• 2020-04-08
  • 2781.19 USD

1072 хувьцааны дансаа нээлгэхдээ дараах зөвшөөрөлтэй компаниудад хандаарай|ДААМ.МН

20/02/2020 565 0

Сүүлийн үед иргэд брокер дилерийн компанудад хандаж  хувьцааны дансаа нээлгэх нь эрс нэмэгдэж тэр хэрээрээр хөрөнгийн зах зээл идэвхжээд байна.

Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах болсонтой холбоотой юм. Мөн хөрөнгийн зах зээлд шинээр олон компаниуд хувьцаагаа гаргаж байгаатай ч холбоотой.

Гэвч иргэд дансаа нээлгэхдээ албан ёсны зөвшөөрөл бүхий ҮЦК хандах мөн зохицуулалтад хамаараагүй хувьцаа, бонд авч хохирол амсахаас сэргийлэхийг СЗХ сануулаад байна.

2018 оны хагас жилийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 54 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрээс 37 компани 2018 оны эхний хагас жилийн тайлангаа зохих журмын дагуу ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 компани тайлангаа ирүүлээгүй байна

Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн оролцогчдын 22 нь андеррайтерийн үйл ажиллагааг дагнаж болон бусад тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаатай хавсран эрхэлж байна.

Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК 1072 ширхэг хувьцаaныхаа дансыг нээлгэхдээ зөвхөн эдгээр Үнэт цаасны компаниудад хандаарай.

Албан ёсны бүртгэлтэй ҮЦК-ийн жагсаалт

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүн Н.Учралын дүү согтуугаар бичлэг хийж байна|ДААМ.МН

https://m.facebook.com/story.php?story_fbid=10219007317365462&id=1580438911

08/04/2020

Сургалтын төлбөрийн хугацааг хойшлуулахыг иргэд хүслээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд их, дээд болон хувийн сургуулийн сургалтын төлбөрийн

08/04/2020

Ойд гал тавьсан тохиолдолд ГУРАВ дахин өндөр төлбөр ногдуулна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га  ойн э

08/04/2020