Баяхонгорт нэг болон дөрвөн настай хоёр хүүхэд гэртэйгээ шатжээ|ДААМ.МН

21/02/2020 328

Өчигдөр /2020.02.20/-д бага насны хоёр хүүхэд гэртээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Баянхонгор аймгийн дуурсах багийн 15 дугаар гудамжинд ирсэн иргэн С-ийн дөрвөн ханатай гэр шатаж байна хэмээх дуудлага өдрийн 15:11 цагт аймгийн онцгой байдлын албанд иржээ.

Ингээд дуудлага мэдээллийн дагуу Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт С /1 нас, эмэгтэй/, У /4 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Холбоотой мэдээ

Завхан аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хоригложээ | DAAM.MN

Завхан аймгийн Засаг дарга захирамж гаргаж тус аймгийн нутаг дэвсгэрт таван сарын хугацаанд мотоцикл

24/11/2021

Эрдэмтдийн зөвлөлөөс нэмэлт тун зайлшгүй шаардлагатайг зөвлөж байна | DAAM.MN

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн

23/11/2021

ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав | DAAM.MN

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж

23/11/2021