• 2020-04-08
  • 2781.09 USD

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЮУТОЛГОЙН ТАТВАРТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНД ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ЗӨВШИЛЦӨХ БОЛОМЖГҮЙ

21/02/2020 84 0

Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд “Оюу толгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлсөн ч  үлдсэн дүн дээр талууд шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн. Тэгвэл  “Оюу толгой” компани 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тулгуурлан Арбитрт хандахаар болсныг тус компанийн хөрөнгө оруулагч “Туркойз хилл ресурс” компани албан ёсоор мэдэгджээ. 


Харин энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Татвартай холбоотой маргааны тухайд Засгийн газар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явна. Ямар нэгэн байдлаар зөвшилцөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Хэрэв бид ямар нэгэн байдлаар зөвшилцлийн зарчмаар шийдээд явбал цаашдаа Монгол Улсын хууль тогтоомж хэрэгжихгүй байх нөхцөл байдал үүснэ. Тийм учраас арбитрын шүүхэд хандах шийдлүүд Засгийн газраас явсан гэж ойлгож болно. Арбитрын шүүхийн шийдвэрийг харахыг хүсэж байна. 


Дубайн гэрээн дээрх татвартай холбоотой, зардал өсөхтэй холбоотой хэд хэдэн нөхцөлүүд дээр эрх мэдлээ хэтрүүлж буюу Засгийн газрын тогтоол гаргуулахгүйгээр өөрөө мэдээд шийдвэр гаргасан Ч.Сайханбилэг ерөнхий сайдын асуудал байгаа. Гадна, дотнын ямар нөлөө орсныг хэлэхэд хэцүү ч энэ бол Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцээгүй зүйл болсон. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газар гэдэг субьект орсон учраас Арбитрын шүүх дээр ямар байдлаар авч хэлэлцэхийг бид урьдчлан таамаглахад амаргүй. 

Эрчим хүчтэй холбоотой асуудлаар “Рио Тинто”-оос өмнө гаргасан санал бол өөрсдөө станц барих. 900 орчим сая ам.доллараар цахилгаан станц барина гэдэг нь зардал энэ хэмжээгээр өснө буюу 2048 оноос эхлэхээр хойшилсон ногдол ашиг дахиад 2060 он хүртэл хойшлох нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Тиймээс дахин зардал өсөхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа” гэв.  

Холбоотой мэдээ

4 дүгээр сарын 2-нд БНСУ, 3-нд Токио, 4-нд Сөүл рүү нислэг хийж иргэдээ авчрахаар боллоо | ДААМ.МН

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна. ОБЕГ-ын дарга П.Бадрал "Таван удаа тусгай ү

26/03/2020

Хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулана | ДААМ.МН

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона

26/03/2020

2020.03.18-ны засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: |ДААМ.МН

Улсын Онцгой комиссоос манай яаманд хандаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах асуудла

18/03/2020