Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явсан хотынхныг III сарын 3 хүртэл эргэн нэвтрүүлэхгүй|ДААМ.МН

26/02/2020 1403

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.26/ хуралдаанаар орон нутгийн болон, хот хоорондын замын хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын 2 хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Тэгвэл хязгаарлалт хийхээс өмнө хөдөө явсан, ажлаасаа чөлөө аваад орон нутгийг зорьсон иргэд хэрхэх вэ гэдэг асуулт иргэдэд буй.

Энэ талаар, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Тухайн иргэний гэрийнх нь хаяг, бичиг баримтыг нь шалгаад Улаанбаатарын харьяалалтай бол нийслэл хот руу нэвтрүүлэх шийдэл бий. Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлаар шийднэ” хэмээж байв.

Ийнхүү Улсын онцгой комисс үргэлжлүүлэн хуралдсанаар, дээрх шийдэл дэмжигдээгүйбайна. Тодруулбал, УОК-ын дарга Ө.Энхтүвшин,

“Хөл хорио тогтоохоос өмнө орон нутгийг зорьсон Нийслэлчүүдийг гуравдугаар сарын 3 хүртэл эргэн нэвтрүүлэхгүй. Бүх иргэдэд энэ шийдвэр нэгэн ижил үйлчилнэ. “Би хотод чухал ажилтай, манай албаны ажил тасалдана” гэхчлэн тайлбарыг огт сонсохгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ

Өнөөдөр хепатиттай тэмцэх дэлхийн өдөр | DAAM.MN

Өнөөдөр буюу долдугаар сарын 28-нд дэлхийн хепатиттай тэмцэх өдөр тохиож байна. Дэлхий дахинд

28/07/2021

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлнэ | DAAM.MN

НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Санд

28/07/2021

Баянхонгор аймаг бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо | DAAM.MN

 Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн та

28/07/2021