Ерөнхийлөгч тусгай үүргийн нислэгээр БНХАУ-г зорьлоо

27/02/2020 973

МУ-ын Ерөнхийлөгч  өнөөдөр БНХАУ-д очоод, оройдоо буцаж ирнэ. Тусгай үүргийн нислэгээр яваад ирэх бөгөөд уулзалтын хугацаанаас шалтгаалан ирэх цаг нь одоогоор тодорхойгүй байна. Халдварын голомт болсон улс руу зорчиж байгаа учир  УОК-оос зөвшөөрөл авсан байна. 

 Ерөнхийлөгчийг дагалдан арав гаруй хүн явж байгаа бөгөөд журмын дагуу тэднийг ирсэн даруйгаас тусгаарлах юм байна. Өөрөөр хэлбэл, оношилгоо, шинжилгээнд хамруулж, 14 хоног тусгаарлана. 

Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөжээ. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. 

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022