Өдрийн цагаар цөөн тооны нийтийн тээвэр иргэдэд үйлчилж байна

28/02/2020 641

Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад буй. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хориог сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг ажил эхлэх болон тарах цагаар үзүүлэхээр болсон. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна. Өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилгээнд гарч байгаа бол  өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгсэл цөөн тоогоор иргэдэд үйлчилж байна.

Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд  ажилдаа ирж очих иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс өглөө 06:30 – 07:40, орой 18:30 – 19:30 цагуудад үйлчилгээг үзүүлж байна.

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022