• 2020-04-03
  • 2779.01 USD

АЙМШИГТАЙ БАЙНА ! ТУСГААРЛАЖ БАЙГАА АРГА ЧИНЬ БУРУУ БАЙНА Д.САРАНГЭРЭЛ САЙДАА | ДААМ.МН

28/02/2020 1187 0

Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр өчигдөр (2020.02.27) 07:35 цагт БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлсэн.

Мөн COVID-19 вирусийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын тав, АНУ-ын долоон иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байгаа юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарласан талаар мэдээлэл хийсэн.

Тэгвэл тусгаарлагдаж байгаа иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж, ямархуу байдалтай байгаагаа цахим орчинд зураг тавьж гомдолтой байгаагаа илэрхийллээ.

1 өрөөнд 4-7 хүн бие биенээ харж байгаагүй хүмүүс ямар ч халдвартай юм билээ! нэг нь халдвартай байвал бусад нь яах билээ? зүгээр үх гэсэн үгүү ?
Гасдуур хувцас, чемодан ийм байдалтай
Эмч нь амаараа та нар бол халдваржсан хүмүүс , та нарыг нийгмээс тусгаарлаж байына гэлээ. Эмчийн ёс зүй хаана байна?
Хоёрхон цаг зүүх маскийн наадхаа зүүгээд унт гэж байна. Бид хүчилтөрөгчийн дутагдалд орж байна. Ядаж гаднаас маск , ус захргийыг авхуулъя гэхээр оруулахгүй гэх.
20- 30 хүний дунд ийм л 00

Үнэхээр гомдож байна . ИНГЭЖ ТУСГААРЛУУЛМААРГҮЙ БАЙНА.

үгээ хэлэх эрхтэй биз дээ

Эрүүл мэндийн яам

Л. Сарангэрэл сайдаа

С.Амарсайхан даргаа

Тусгаарлагдаж байгаа иргэд өөрсдийн нөхцөл байдлаа ийнхүү илэрхийлж байна. Гадны орнуудын тусгаарлах жишгийг холбогдох албан тушаалтнууд судалж үзэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Эс бөгөөс аюулт өвчин тахлын үед хүчин мөхөсдөх эрсдэл үүсээд байна .

Холбоотой мэдээ

Ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 3 сараар хойшлуулна

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зор

03/04/2020

COVID-19 халдвартай холбоотойгоор хуурамч эм, оношлуур, вакциныг борлуулах, сурталчлах нь нэмэгджээ | ДААМ.МН

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 халдварын ДЭМБ-аас өгсөн м

03/04/2020

Орхон аймаг ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зориулалтын авто машинтай боллоо | ДААМ.МН

Хойд бүсийн төв болох Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэ

03/04/2020