С.Мөнхбат: Би Монгол Улсын 20 дахь аварга тийм учраас 20 сая төгрөг хандивлалаа|ДААМ.МН

28/02/2020 270

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга С.Мөнхбат коронавирусийн эсрэг хүчээ нэгтгэж Улсын Онцгой Комисст өнөөдөр 20 сая төгрөг хандивлалаа.

Тэрбээр энэ тухайгаа “Дэлхий даяараа коронавирустэй тэмцэж байгаа энэ үед УОК-д өөрийнхөө хандивыг хүлээлгэж өглөө. Би Монгол Улсын 20 дахь аварга тийм учраас 20 сая төгрөг хандивлалаа. Улсын аварга гэдэг цол нийгэмд хариуцлагатай байх том цол.

Монголын ард түмэн коронавирусийн эсрэг нэгдэж чадаж байгаагаа дэлхийд харуулж байна. Үүнд баярлаж байна. Цагаан сараар төр засгийнхаа шийдвэрийг дагадаг, хариуцлагатай ард түмэн гэдгээ ч дэлхийд харуулж буйд баяртай байна.

Манай төрийн тэргүүн Хятад улсад айлчлаад ирсэн байна. Тэнд суугаа цус нэгт Өвөрмонголчууд маш их баярлаж, аав нь ирээд явсан юм шиг сэтгэгдэлтэй, маш өндөр талархал хүлээж байсан. Энэ болгоныг хараад коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд сэтгэл, гар бие оролцоё гэсэн шийдвэр гаргаад өөрийнхөө хөлс хөдөлмөрийг шингээсэн 20 сая төгрөгийг хандивлаад явж байна.

Нийт  иргэддээ Төр засгийнхаа гаргаж байгаа шийдвэрийг биелүүлж, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө энэ аюулт өвчнөөс урьдчилан хамтдаа сэргийлцгээе гэж уриалмаар байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Цагдаа нар Д. Монголхүүгийн биед ноцтой гэмтэл учруулжээ | DAAM.MN

"Yes or No ТТБ"-ынхан 11 дэхь өдрөө Сүхбаатарын талбайд суулт хийж байх үед нь буюу өчигдөр орой цаг

01/10/2021

Ц.Төрхүү: Цэвэрлэхээс гарч буй усыг цэвэршүүлж  ундны уснаас бусад ахуйн хэрэглээнд ашиглах боломж нээгдэж байна | DAAM.MN

Ус сувгийн удирдах газрын дарга хэвлэлд өгсөн ярилцлгадаа цэвэрлэхээс гарч буй усыг цэвэршүүлж  ундн

28/09/2021

УСУГ-ын дарга Ц.Төрхүү: Гөвүүлэхээр үйлдэл хийгээгүй юм чинь яаж гөвүүлэх юм бэ | DAAM.MN

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгийн ярилцлагыг хүргэж байна. Манай ажлыг шалгахад амарха

28/09/2021