Р.Гандиймаа: МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц нь “Корона вирусын мэдээллээр ЭМЯ-наас мөнгийг нь нэх” гэж намайг хурал дээр загнаж байлаа.

28/02/2020 3747

Олны танил болж, Үндэсний Телевизийн мөнгөөр хэтэвчээ зузаатгаж, улс төрд орж том дарга болох хэнээрхэл туссан хүнээс болж МҮОНРТ маань самрагдаж дууслаа.
МҮОНРТ-д ажиллаж байгаа хэн ч болов Л.Нинжжамц захирлын
– дээрх амбицуудыг гүйцэлдүүлж ажиллахгүй бол
– зарчим барьж зоригтой үг дуугарсан бол
– МҮОНРТ-ийнхээ үнэ цэнийг хамгаалж өөрийн гэсэн үзэл бодолтой байвал өчиггүй халагдаж болохын тод жишээ би боллоо.

Намайг эфирийн ноцтой алдаа гаргасан гэдэг баримт, нотолгоогүй гүтгэлгээр халсан ч үнэндээ би чинь тэр хүний санасан бүхнээ гүйцэлдүүлдэг, сарвайсан бүхнээ авдаг, орой бүр “Цагийн хүрд”-ээр өөрийгөө магтуулдаг байдлыг бага ч болов хазаарлаж, мэргэжлийн ёс зүйг баримталсныхаа төлөө л халагдсан юм. Бүхнийг зоосны нүдээр хардаг Л.Нинжжамц “Цагийн хүрд”-ийн мэдээ бүрээс мөнгө нэхэхийг шаарддаг, орлого тасалсан хэргээр намайг халах гэж ч үзэж байлаа. Арилжааны биш олон нийтийн тв удирдаж байгаагаа ухаардаггүй юм❗️❗️❗️

Тэр бүү хэл дэлхийг сүйрүүлж буй корона вирусын мэдээллийг “Яасан их гаргадаг юм. ЭМЯ-наас мөнгийг нь нэх” гэж намайг хурал дээр загнаж байлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжчихээд тэдний амийг аврах мэдээллийг мөнгө авч цацна гэдгийг би эсэргүүцсэн.❗️

Орой бүр “Цагийн хүрд”-ээр гарна. Гарахдаа хөтөлбөрийн төгсгөлд биш төрийн 3 өндөрлөгийн араас гаргасангүй гэж байнга дарамталдаг дарга маань 2019 оны “Оны онцлох 10 үйл явдал”-д өөрийг нь гаргасангүй гэж бүр аймшигтай юм болсныг хүнд ч хэлэхэд ичмээр.
Ингээд яривал олон юм байнаа. Гэвч МҮОНРТ-д ММ агентлагтаа 17 жил тасралтгүй ажиллахдаа орчуулагч-редактораас сурвалжлагч, редактор, тоймч, продюсер, Монголын Мэдээ сувгийн захирал болтол ахисан мэргэжлийн үнэ цэнэтэй карьераа устгуулсандаа биш цаашид өөр шигээ шулуун шударга, асуудлыг хав дарж гөлөгнөдөг биш нүүр тулж хэлж чаддаг зоригтой, зүрхтэй сэтгүүлч нөхдийнхөө эр зоригийг мохоохгүй гэсэндээ л би Л.Нинжжамцтай тэмцэхээр шийдлээ…… ❗️
Л.Нинжжамц намайг халахдаа Монгол түмний их бэлгэдэл “Сар шинийн баяр”-ын урт амралт тааруулж араас гэтэж гэнэдүүлсэн бол харин би түүний эсрэг өөрөө ил гарч үнэ цэнийхээ төлөө зогсох болно. Миний найз нөхөд, ах дүүс, үзэл бодол нэгт анд нөхөд минь дэмжинэ гэж найдаж байна.

Хүндэтгэсэн Р.Гандиймаа  xэмээн тэрбээр фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Холбоотой мэдээ

АСА АВАРГА АХ Д.СУМЪЯАБАЗАРТАЙГАА НИЙЛЭН БАНК ДАМПУУРУУЛЖ УЛСЫН МӨНГӨ ЗАВШИХ УУ | DAAM.MN

Улсын 120 гаруй тэрбум төгрөгийг хадгалж байсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дамп

20/10/2020

Тэмцэгч Б.Жагар Монголын Ногоон Намд анхны ялалтыг авчирлаа | DAAM.MN

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарч байна.Хан-Уул дүүрэгт дэхь НИТХ-ын

15/10/2020

312,476 ширхэг хувьцаа арилжжээ | DAAM.MN

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 33

15/10/2020