Тод каннам эмнэлгийн эмч нарыг ирэх даваа гарагт шүүнэ| ДААМ.МН

28/02/2020 193

Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард Тодканнам эмнэлгээр үйлчлүүлэхээр очсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн шүүх хурал ирэх даваа гарагт товлогджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тодномбат нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ хэргийн шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон болохыг мэдээллээ.

Нэмж мэдээлэхэд Тод каннам эмнэлэг нь гоо сайхны мэс засал хийх тусгай зөвшөөрөлгүй, эмч нь тусгай эрхгүй байсныг НМХГ-аас тухайн үед мэдээлж байсан. Гэтэл мэс засал хийж, хүний амь хөнөөсөн нь санаандгүй байх боломжгүй гэж талийгаачийн ар гэрийнхэн үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ

Авлига авчихаад “өвчин эргүүлсэн” Ш.Оргилыг МАН-аас хөөх үү ? ЕРӨНХИЙ САЙД АА ! | DAAM.MN

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр албан тушаа

09/12/2021

“Ууртай” сайд Н.Уртнасан БОАЖЯ-ыг “шударга бусын хонгил” руу чирж байна | DAAM.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй танхимаас хамгийн их хэл ам таталж, хэвлэлээр цоллуулж буй

09/12/2021

Авлига авсан этгээдийг бүх насаар нь нийтийн албанд томилохгүй байх хууль боловсруулжээ | DAAM.MN

Нийгмийн хөгжлийг хамийн ихээр хойш татаж байгаа гэмт хэрэг нь авлига, албан тушаалын хэрэг гэж тооц

09/12/2021